2024.04.26, Friday
spot_img
НҮҮРМонголУ.Хүрэлсүхийн байгуулсан Дэлхийн монголчуудын музей

У.Хүрэлсүхийн байгуулсан Дэлхийн монголчуудын музей

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа эхлүүлсэн олон бүтээн байгуулалтын нэг бол Чингис хаан музей билээ. Чингис хаан музейн нээлтээ хийгээд удаагүй ч монголчуудын зорьж очих дуртай газар болжээ. Зөвхөн монголчуудын гэлтгүй жуулчдын тэр тусмаа дэлхийэ монголчуудын сонирхлыг татаж байгаа билээ.
“Чингис хаан” музей нь нийтдээ 11 мянган үзмэртэй байх агаад нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулснаараа онцлог юм байна. Өөрөөр хэлбэл, төрт ёсны түүх буюу анхны төрт улс Хүннү гүрнээс эхлээд хаад, язгууртнуудын дурсгалыг энэхүү музейд залах ажээ. Ерөнхийдөө тус музей Монголын эзэнт гүрний түүхийг төв болох гэнэ. Мөн музейд дэлгэсэн үзмэрүүдийн 93 хувь нь оргиналь буюу эх хувиараа гэнэ.
Ийнхүү Эзэнт гүрний түүхийн төв цэг болох “Чингис хаан” музейг барьснаар эдийн засгаа ч солонгоруулах боломжтой. Өөрөөр хэлбэл, жуулчдын хөл хөдөлгөөн тасрахгүй аялад жуулчлалын брэнд болно гэдэгт итгэлтэй байна.

“Чингис хаан” музейн хамгийн гол онцлог нь Монголын эртний төрт улс (Хүннү, Сяньби, Жужан), эртний нүүдэлчдийн төрт улс (Түрэг, Уйгур, Хятан), Их Монгол Улс, Монголын Их эзэнт улс, Чингис хааны угсааны хаад, язгууртны (XIV-XX зууны эхэн үе), Дэлхий дахин ба Монголчуудын танхим (Монгол бахархлын танхим), Их хааны хүндэтгэлийн өргөө гэсэн байнгын үзмэрийг нийтэд толилуулах юм. Чингис хааны угсааныхны хаад, язгууртнуудын түүхийг харуулж, 20 дугаар зууны эхэнд Чингисийн угсааны алтан ургийн ноёд өнөөгийн Монгол Улсыг хэрхэн бидэнд үлдээсэн түүхийг бүрэн цогцоор нь харуулсан онцлогтой. Чингис хаан музей нь үзмэр үзүүлэг дэглэлтийнхээ хувьд өндөр хувьтай, олон улсын стандарт шаардлагад нийцсэн байна.

Монголын түүхчид, эрдэмтэн судлаачид, археологичид, уран бүтээлчид хамтран бүтээж буй музей юм. Мөн “Чингис хаан” хаад, язгууртны музей бол нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан Ази тивд буй том хэмжээний музейд тооцогдоно. Өөрөөр хэлбэл, 2,000 жилийн хаад, язгууртны түүхийг харуулсан төрт ёсны анхны музейд тооцогдож бу.

14 улсаас Монгол Улс болон Монголын эзэнт гүрэнтэй холбоотой зайлшгүй шаардагдах дурсгалуудыг албан ёсны зөвшөөрөлтэй А хуулбарыг бүгдийг нь авсан. Тухайлбал Эрмитаж музейд хадгалагдаж буй Чингисийн чулууны бичгийн хуулбар бий. Энгийн тооцооллоор жилд хүн амынхаа 5 хувьд үйлчлэх хүчин чадалтай гэж харвал 4.5 тэрбум төгрөг бүхий орлого олно гэж тооцжээ.

Б.БОР

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!