2021 оны зургадугаар сарын 7-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
/Хугацааны эхээр ихэнх нутгаар сэрүүхэн байх боловч 8-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарч, нутгийн өмнөд хэсгээр хална/
Хур тунадас: 07-нд төвийн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас, 08-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 09-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: 07-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, 08-нд зүүн аймгуудын нутгаар 12-14 метр хүрч шиүүснэ, бусад хугацаанд бороо өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: 07-нд ихэнх нутгаар, 08-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.