2024.04.26, Friday
spot_img
НҮҮР1Нэр дэвшигч: У.Хүрэлсүх хадгаламжаар, С.Эрдэнэ газраар, Д.Энхбат хувьцаагаар баян

Нэр дэвшигч: У.Хүрэлсүх хадгаламжаар, С.Эрдэнэ газраар, Д.Энхбат хувьцаагаар баян

Гурван нэр дэвшигчид юугаар баяныг сонирхуулъя. Авлигын эсрэг хууль, журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ-аас олон нийтэд танилцуулсан.

У.Хүрэлсүх 1.7 тэрбумын хадгаламжтай 

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх орлого, хадгаламжаараа өрсөлдөгчдөө хол хаяжээ. Түүний хөрөнгө, орлогын мэдүүлгээс харахад жилийн 182 сая төгрөгийн орлоготой, 1.6 тэрбум төгрөгийн хадгаламжтай аж. Эхнэр нь цэцэрлэгийн багш өөрөө улстөрч тэрбээр энэ мөнгийг хэрхэн олсон нь анхаарал татаж байна. Олон нийтийн сүлжээнд Солонгост ажиллаж эгч нь ар гэрийг нь авч явдаг гэх хошигнол хүртэл гараад авав. АН-ын нэр дэвшигч С.Эрдэнийн жилийн орлого нь 11 сая төгрөг, гэр бүлийн гишүүдийнх 196 сая бол 164 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.

“Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбатын жилийн орлого 132 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 22 сая төгрөг юм. Хадгаламждаа  59 сая төгрөгтэй аж.

С.Эрдэнэ 352 сая төгрөгийн унаатай

Унаж буй машиныхаа үнээр С.Эрдэнэ нөгөө хоёроосоо илүүрхжээ. Тэрбээр “Lexus 570” – 1, “BMW 528” – 1, “Hyundai I30” -1-тэй бөгөөд нийт үнэлгээ нь 352 сая. Харин У.Хүрэлсүх нийт 284 сая төгрөгийн үнэлгээ бүхй “Mercedes Benz ML350” -1, “Harley Davidson” мотоцикль – 1, “Lexus 570” -1-тэй бол  Д.Энхбат хөл дүүжлэх унаагүй гэж.

Д.Энхбат 900 сая төгрөгийн орон сууц, зуслангийн байшинтай

 Д.Энхбат амьдарч буй орон сууцныхаа үнэлгээгээр өрсөлдөгчдөө магнайлав. Тэрбээр  900 сая төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц, зуслангийн байшинтай  юм байна. Харин С.Эрдэнэ 391 саяын үнэ бүхий орон сууц-2, хашаа байшин нэгтэй бол У.Хүрэлсүх 162 сая төгрөгийн үнэтэй орон сууц, зуслангийн байшинтай гэж мэдүүлжээ. Одоогоор У.Хүрэлсүх Их тэнгэрт амьдарч байгаа.

С.Эрдэнэ 36 сая төгрөгийн газартай

Эзэмшиж буй газрынхаа үнээр биш талбайгаар С.Эрдэнэ тэргүүлсэн бөгөөд 10 га газар – 1, 1797 м2 газар -1, 700 м2 газар-1-тэй, нийт үнэлгээ нь 36 сая төгрөг.   У.Хүрэлсүх 7.5 сая төгрөгийн үнэлгээтэй 5 га газартай бол Д.Энхбат нийт 90 сая төгрөгийн үнэлгээтэй 0.07 га газар 3-тай гэжээ..

Д.Энхбат хамгийн их хувьцаа эзэмшдэг

Д.Энхбат “Датаком” ХХК-ийн 86.29 хувь, “Хар Хорум Дижитал” ХХК-ийн 100 хувь, “Бизнес Медиа” ХХК-ийн 51 хувь, “Эй Эс Ай” ХХК-ийн 51 хувийг эзэмшдэг гэж мэдүүлжээ. Нэр дэвшигч С.Эрдэнэ “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 5360 ширхэг хувьцаа эзэмшдэг бол У.Хүрэлсүх “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа болон “Илт хан” ХХК-ийн 58 хувийг эзэмдэг юм байна.

 А.Анар

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!