2024.10.13, Sunday
spot_img
НҮҮРПопулист МэдээМонсуэль ба Мадуро

Монсуэль ба Мадуро

Х.Баттулга Ерөнхийлөгч, У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсны дараа Монгол Улс 14 үзэл санааны хоригдлуудтай болсон юм.  Энэ хэлмэгдүүлэлт М.Энхсайханаар эхэлсэн бөгөөд С.Баяр, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат, Б.Хурц, Г.Эрдэнэбат нар үзэл бодол, үнэт зүйл нийлээгүйн төлөө хилс хэргээр ял эдэлсэн, зарим нь эдлэж байгаа.

Мэдээж, энэ бүхнийг Х.Баттулга ганцаараа хийгээгүй. Түүнд МАН-ынхан тусалсан. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх хүний өөрийн өрсөлдөгч нараа Х.Баттулгын гараар намнуулсан нь үнэн. Хамгийн сүүлд Сү.Батболдыгоо Х.Баттулга хамжаад У.Хүрэлсүх мурисан. Х.Баттулга хүртэл молигодчихсон. Одоо У.Хүрэлсүх өөрийнхөө дарангуйллыг тогтоохын тулд улайрч байна. Зах зээлийн эдийн засаг байхгүй төрийн зохицуулалттай эдийн засаг байна гэж Ерөнхий сайд байхдаа хэлж байсан. Эдийн засагт төрийн зохицуулалт орж ирнэ гэдэг дарга нарын авах авлига өснө гэсэн үг.

Тэрбээр саяхан тв9 телевизэд ярилцлага өгөхдөө “Би хураана гэдэг үгийг хэлэх  дуртай” гэж өөрийн амаараа хэлсэн. Эхлээд тэр олигархи нэрээр бусдын банкыг, компанийг дээрэмдэнэ. Дараа иргэдийнхээ өмчийг булаана. Газрыг чинь, малыг чинь төрийн өмч болгоно гэсэн үг.  Салхитын мөнгөний орд, Тавантолгой, Эрдэнэтийн 49 хувь гээд хүний өмчийг дээрэмдсэн МАН-ын дарга нар эсрэгээрээ тэрбум, тэрбумын хадгаламжтай. Насаараа бизнес хийгээгүй МАН-ын дарга нар Монголын хамгийн том баячууд болсон. Ц.Нямдорж гэхэд Эрдэнэт үйлдвэрт 2.5 тэрбумын шахаа хүүдээ авч өгсөн. У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Давхарбаяр ЖДҮ идсэн, Л.Оюун-Эрдэнийн төрсөн ах “Херо” Б.Баатар хүүхдийн фондын мөнгө авсан, Х.Нямбаатар хамаарал бүхий компаниараа ЖДҮ хүртсэн гээд шударга ёс ярьдаг нөхдүүдийн шударгаар идэж, уусан асуудлууд баримт нотолгоотой, яриа хөөрөөтэйгөө  хэвлэлээр дэлгэгддэг. Гэхдээ тэд бол биднээс илүү эрхтэй гахайнууд.

МАН гарч ирэхээрээ л нураадаг. Дарханы зам, Байгалийн түүхийн музейг нэрлэж болно. МАН-ынхан засаг барихаараа дарангуйлал тогтдог. Шадар сайд С.Амарсайхан  гэхэд л эхнэрийнх нь хууль бус үйлдлийг ил болголоо гээд ХӨСҮТ-ийн эмч нарыг яаж гүтгэж харлууллаа. Жирийн иргэн өнөөдөр өвчин туслаа гэхэд PCR-ийн шинжилгээ өгчих газар алга байна.

Ерөнхий сайд номын баяр тэмдэглэж болдог. Гэтэл жирийн иргэн нь ажлаа хийж болдоггүй ийм эрх тэгш бус нийгэм хэдийнэ бий болсон. Өөрөөр хэлбэл МАН 100 жилийнхээ ой дээрээ Монголд дарангуйлал тогтоохоор улайрч байна. МАН-ын тоталитар дэглэм тогтвол Монголд хорих, хураах, нураах ажиллагаа улам эрчимжинэ. Монголд Мадуро төрж, Монсуэль болно.

Б.Хэрлэнтуяа 

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!