2024.04.26, Friday
spot_img
НҮҮР2Л.Оюун-Эрдэнэ: Иргэд хэт эрхлээд байж болохгүй

Л.Оюун-Эрдэнэ: Иргэд хэт эрхлээд байж болохгүй

Дэлхийн улс орнууд иргэдээ ковид-19-ийн халдвараас хамгаалахын тулд бүх нийтийн вакцинжуулалтад хамруулах болсон. Монгол Улсын Засгийн газраас иргэдээ долдугаар сарын 1 гэхэд вакцинжуулалтад хамруулах зорилт тавин ажиллаж буй. Гэвч иргэдийн зүгээс дархлаажуулалтад идэвх муутай хамрагдаж байгааг ЭМЯ-наас анхааруулсаар байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Засгийн газрын эн тэргүүний зорилго нь иргэдээ вакцинжуулах бөгөөд боломжит хувилбаруудыг судалж, вакцинжуулалтыг идэвхжүүлж байна. Одоогоор зорилтот бүлгийнхээ 43%-ийг вакцинжуулсан явцтай байгаа. Өнөөдрөөс орон нутагт вакцинжуулалтыг эхлүүлэх боломжтой болж байна. Хамгийн чухал нь орон нутагт хүйтэн хэлхээний бүрдүүлэлтийн асуудал амаргүй байгаа тул хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарч ажиллавал тустай. Орон нутгийн иргэдээ вакцинжуулалтад идэвхтэй хамруулахыг уриалж байна. Бид зургаадугаар сарын 1-н гэхэд орон нутгийн иргэдээ коронавируст халдварын эсрэг эхний тунгийн вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн.  Төлөвлөж буйгаар хоёр дахь тунг долдугаар сарын 1-н гэхэд орон даяар хийсэн байж чадвал Азийн дөрөв дэх давлагааг сөрөх боломжтой болно. Улмаар тохиолдлын тоог бууруулж, иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалж чадах юм. Вакциныг нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад Засгийн газар хичээн ажиллана. Иргэд вакцинаа эртхэн хийлгэх хэрэгтэй. Одоо байгаа вакцинаа хийлгэх нь цаг хугацааны хувьд хамгийн эрсдэлгүй. Иргэд хэт эрхлээд байж болохгүй. Хоёр тунгаа хийлгэсэн иргэдийг агаарын хилээр нэвтрүүлэх стандарт дэлхий нийтээр тавигдаж байна. Монголчууд ч бас ийм стандарт тавихаас өөр аргагүй” гэв.

 Нийслэл хотын нэгдүгээр тунгийн дархлаажуулалт тавдугаар сарын 8-н хүртэл үргэлжилж, 9-нөөс дархлаажуулалтын цэгүүдийг хумих тул энэ өдрүүдэд вакциндаа идэвхтэй хамрагдахыг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч мөн уриалсан байна.

А.Анар

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!