Ковид-19-ийн эсрэг дархлаажуулалт эрчимтэй явагдаж, өнөөдрийн байдлаар 520 гаруй мянган хүн хоёр тунгаа бүрэн хийлгэжээ. Вакциныхаа хоёр тунг хийлгэж, 14 хоносон иргэд ирэх Даваа гаригаас тодорхой давуу эрхтэй болж байгаа талаар УОК-ын гишүүн, Засгийн газрын ХМХГ-ын дарга Ц.Ганзориг мэдээлэв
Тэрбээр “Тавдугаар сарын 8-наас эхлээд үсчин, гоо сайханд давтан тундаа хамрагдсан ажилчид ажиллах учраас эдгээр газраар үйлчлүүлж болно.Тавдугаар сарын 15-наас буюу долоо хоногийн дараагаас дархлаа дэмжих төвүүд буюу бялдаржуулах төв, фитнесс, саун, бассейн зэрэг газрууд давтан тундаа хамрагдсан хүмүүст нээлттэй болно.
Ресторан, кофе шоп зэрэг газрууд тавдугаар сарын 8-наас тодорхой хугацаанд зөвхөн хүргэлт, захиалгаар үйлчилж, танхимаар үйлчлэхийг хоригложээ. Эрсдэл өндөр, өдөр бүр 1000 орчим хүнээс халдвар илэрч, нас баралт ч буурахгүй байгаа тул ийм арга хэмжээ авчээ. Хөл хориог шат дараатай сулруулахгүй бол дархлаажуулалтын үр дүн талаар болгох тул ийнхүү арга хэмжээ авахаар болсон байна.
А.Анар
унадаг өвчтэй хүмүүсийг хийлгэж болохгүй гэж эмч нь хэлсэн халамж өгнө биз дээ