Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр /2021.05.05/ вакциндаа бүрэн хамрагдсан иргэдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгохоо зарласан. Уг мөнгөөр витамин зэрэг дархлаажуулах бэлдмэл өгөхөөр төлөвлөж байсан ч 50 мянган төгрөгийг нь бэлнээр өгсөн дээр гэж үзсэнээ Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн. Тэгвэл вакциныхаа хоёр тунг хийлгэсэн иргэдэд 50 мянган төгрөгийн урамшууллыг өнөөдрөөс дансанд нь шилжүүлж эхэлжээ. Нийслэлийн иргэдийн 40.2 хувь нь вакциныхаа хоёр тунг хийлгэсэн байна. Дархлаажуулах ажилд иргэдийн идэвхтэй хамруулах үүднээс ийнхүү арга хэмжээ авахаар Засгийн газар шийдвэрлэсэн. Мөн халамж авдаг 90 мянга, хүнсний талон авдаг 30 мянган иргэн вакцинд огт хамрагдаагүй байгаа тул дараагийн сараас вакциндаа хамрагдсан иргэдэд халамжийн мөнгийг нь өгнө гэж Сангийн сайд хэлсэн юм.
Д.Шоовдор