2024.05.9, Thursday
spot_img
НҮҮР3О.Цогтгэрэл М.Тулгатад тахимаа өгөх үү!

О.Цогтгэрэл М.Тулгатад тахимаа өгөх үү!

Ардчилсан намын шинэ даргыг Улсын дээд бшшх бүртгэхээс татгалзаж, хоорондоо учраа олоод ир гэсэн шийдвэр гаргасан. Тодруулбал, Улсын дээд шүүхээс Ардчилсан намын үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, тус намын хувийн хэрэг дэх мэдээлэлд өөрчлөлт оруулах буюу намын даргаар О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг тус тус бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-т зааснаар намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан гэж үзэж, дээрх хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэв. Мөн Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хорооны гишүүдийн өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан үндэслэлээр хангахаас татгалзлаа гэсэн шийдвэр гаргажээ.
Ийнхүү эмээлийн хоёр бүүрэг шиг хоёр тийшээ хараад суучихсан АН-ын хоёр тал цаашдаа яах  нь улс төрийн хүрээний сонирхлыг татаж байна. О.Цогтгэрэлийг бамбай болгож байсан Х.Баттулга, З.Энхболд нарын талынхан үнэнд гүйцэгдсэн бололтой.
Харин С.Эрдэнийн талынхан АН-ын дүрмийн дагуу нэр дэвшигчээ тодруулах боломжтой болж байгааг О.Баасанхүү ярьжээ.  О.Цогтгэрэлийн зүгээс хүсэл нь хясагдсан тул эвлэрэл уриалга гаргав. Тэрбээр нүүр номын хуудаснаа “АН-ын даргыг бүртгүүлэх 2 талын хүсэлтийг Дээд шүүх буцаажээ. Энэ шийдвэрийн үр дагавраар манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүй нөхцөл байдал үүслээ. Төрийн сонгуульд оролцож чадах эсэх маань өрсөлдөгч, эрх баригч хүчнээс хамаарах болтлоо хүндэрлээ.
Иймд АН-ын намхан, жижигхэн энэ цэнхэр байран дээрээ, гал голомтондоо Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн амжилттай оролцох талаар зөвлөлдөх уулзалтанд

Майнбаярын Тулгат  тэргүүтэй нөхдөө урьж бна. 2021.04.28 буюу Лхагва гаригийн 12.00 цагт.
Яг энэ үед бид “Хувийн эрх ашгаасаа илүү нийтийн эрх ашгаа бодож чадах”, Монгол хүний саруул ухааныг гаргах цаг боллоо, эрхэм журмын нөхдөө” гэжээ. Тэгвэл О.Цогтгэрэл намын даргаасаа татгалзаж, М.Тулгатад тахимаа өгөх үү гэсэн асуулт тавигдаж байна.
Б.НИРУН
Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!