Парламентад суудалтай дөрвөн нам байсан бол өдгөө гурван нам болсон. Үндсэн хуульд зааснаар парламентад суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно. Ардчилсан нам өнөөдрөөс нэр дэвшигчээ бүртгэж, Бямба гаригт тодруулах юм. АН-аас нэр дэвшихээ албан ёсоор зарласан хоёр хүн бол Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал. Мөн Э.Бат-Үүл, Х.Тэмүүжин, З.Энхболд нарын нэрс дуулдаж байгаа. Гэхдээ З.Энхболд, Х.Тэмүүжин хоёр О.Цогтгэрэлийг намыг “горьдож” яваа хүмүүс. Харин С.Эрдэнийн талынхан Ардчилсан намаас нэр дэвшигчдэд дараах шалгуурыг тавих болсноо зарласан юм.
- Хувь хүний эрх, эрх чөлөөний эсрэг ямар нэг санал, санаачилга гаргахгүй байна.
- Хувийн өмчийн эсрэг үг, үйлдэл, санал, санаачлага гаргахгүй байна.
- 1992 оны Үндсэн хуулийн суурь үзэл санаа болох Парламентын засаглалыг тууштай хамгаалагч байна.
- Хүн төрөлхтний нийтлэг ололт болсон “Цаазын ялыг устгасан хууль”-ийг сэргээх санал, санаачилга гаргахгүй байна.
- Улс төр, эдийн засаг, тусгаар тогтнолын баталгаа болсон гуравдагч хөршийн бодлогыг тууштай дэмжигч байна.
- Хууль бусаар хөрөнгөжөөгүй, орлогын аливаа эх үүсвэр нь тодорхой байна.
- Монголын болон монгол туургатны ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байна.
- Монгол бичгээ эрхэмлэн дээдэлдэг байна.
- Түүх, соёл, уламжлалаа дээдлэн хүндэтгэгч, тээгч байна.
- Хоёроос доошгүй гадаад хэл эзэмшсэн байна.
- Нийгмийн сүлжээнд иргэдийг блоклодоггүй байна.
- Өдөр тутмын ажил болон гэр бүл нь шилэн байна.
- Хүний эрхийн өндөр мэдрэмжтэй байна.
- Сайн дурын үйл ажиллагааг ямагт дэмжигч байна.
Ажлын албаа хүйсийн тэнцвэртэй байдлыг тэгш хангах зарчмаар байгуулна гэх шаардлага тавьж байгаа билээ. Өнгөрсөн 2017 онд АН-ааснэр дэвшиж ялалт байгуулсан Х.Баттулгын авааль эхнэр хэн болохыг монголчууд мэдэхгүй Анжелика гэх орос бүсгүй байдаг гэсэн мэдээллээс өөрөөр Тэргүүн хатагтайнхаа барааг өнгөрсөн дөрвөн жил нэг ч хараагүй. ШХАБ-д элсэх, цаазаар авах ялыг сэргээхийг Х.Баттулга бас хүсч байсан. Түүнчлэн түүний үед Монгол Улс үзэл санааны хоригдлуудтай болсон. Тиймээс Ардчилсан нам хаширсандаа л ийм шаардлага тавихад хүрсэн болов уу.
Б.Нирун