2024.04.27, Saturday
spot_img
НҮҮР2Х.Баттулгын 4 жилийн өмнөх амлалт: Би ялбал Монгол ялна

Х.Баттулгын 4 жилийн өмнөх амлалт: Би ялбал Монгол ялна

Юуны өмнө өнөөдрөөс яг дөрвөн жилийн өмнө АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших “мандат”-аа авахдаа Х.Баттулгын хэлж, амлаж байсан үгнээс сонирхуулъя.

“Монгол Улсын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулах бүх гишүүдийн санал асуулгад оролцон, надад итгэл үзүүлсэн журмын нөхдөдөө талархлаа илэрхийлье. Ардчилсан Намын шинэчлэлийг амьдралд хэрэгжүүлж, гишүүдийн оролцоотой нам болон хувирах бүтээлч үйл явцыг эхлүүлж, удирдаж буй намын дарга С.Эрдэнэ болон намын удирдлагын багийн гишүүдэд мөн баярласан талархсанаа хэлье.

Ардчилсан нам өөрчлөгдөх, шинэчлэгдэх явц эргэлт буцалтгүй эрчээ авч өдрөөс өдөрт бодлогын нам, гишүүдээ сонсдог, оролцуулдаг, олонхийн шийдэлтэй нам болж байгаа нь Монголын улс төрийн тавцанд Ардчилсан Намын торойн ялгарч буй гол ялгаа, давуу тал гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Цаашид ч шинэчлэл улам бүр эрчимжиж Ардчилсан Нам хүчирхэгжих болно.

 Би “шийдвэрлэх тулаанд” та бүхэнтэйгээ ороход бэлэн. Бид хамтдаа ялна аа. Хамтын хүч ямагт амжилтад хүргэдгийг миний туршлага нотолно. Мөнгө бүх зүйлийг шийддэггүйг миний сэтгэл мэднэ.  Би журмын нөхөдтэйгөө хамтран боловсруулсан мөрийн хөтөлбөр – Тав дахь Ерөнхийлөгчийн эрмэлзэх таван зүйлийг бүрэн хэрэгжүүлсэн дүнтэйгээр сонгуульт хугацаагаа дуусгахыг хичээн эрмэлзэх болно.

Миний эрмэлзэж буй зүйлс бол монголчуудын чин эрмэлзэл. Монголын эх орончдын эртнээс нааш эрмэлзэж ирсэн тэр зүйлсийг би удирдлагаа болгон ажиллах болно. Үе үеийн эх орончид  “…төр юугаан дахин шинэчлэн босгож, тасарсныг залгаж, хэмхэрснийг эвлэрүүлэн нийлүүлэхийг эрмэлзэн” “ард олны эрхийг мандуулж, эрдэм боловсролыг хөгжүүлэн, нийтээр тэгш жаргах, улс үндсээрээ дэвшин хөгжих төрийг босгох”-ыг чармайн зүтгэж ирснийг би үргэлжлүүлэхээ, хэрэгжүүлэхээ амлая. Би бурууд хатуу, зөвд зөөлөн байж, эх орон ард түмнийхээ төлөө хариуцлагыг тооцсон шиг тооцдог, гавьяаг шагнасан шиг шагнадаг, сахилга батыг чанд сахиж, хуулийг мөрдлөг болгодог Ерөнхийлөгч байхыг хичээн эрмэлзэх болно.

Би монгол хүний сайн сайхны төлөө, Монгол улс мандан бадрахын төлөө бүхнээ  зориулахаа андгайлъя. Би ялвал монгол ялна. Бие бөх бол сэтгэл бөх”.

Харин өдгөө Монгол ялсан уу гэх асуултад хариулъя!

Нэг. 

Х.Баттулгын Ерөнхийлөгчөөр ажиллах 4 жилийн хугацаанд АН хүчирхэгжих нь бүү  хэл хоорондоо гурав хуваагдав. Олонхийн шийдэлтэй нам болох нь бүү хэл Х.Баттулгын хувийн нам болохоо дөхөв.  Өөртэйгөө өрсөлдөх чадвартай болгоныг нь шоронд аваачиж хорив. Өнөөдөр АН морь унасан толгойгүй хүн болчихсон яваа нь Х.Баттулгын хийсэн ажил гэдэгтээ хэн ч маргахгүй биз.

Хоёр.

Тасарсныг залгаж, хэмхэрснийг эвлүүлнэ. Өнгөрсөн 4 жил Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эв эеийг сахихаас илүү эвдрэлцүүлэн, дайсагнуулах улс төр хийж ирсэн. Өдгөө ч иргэдээ үймээн самуунд уруу татах, уриалах болсон. Тэрбээр бурууд хатуу, зөвд зөөлөн Ерөнхийлөгч байж чадаагүй. Өнгөрсөн хугацаанд өс хонзон өвөртөлсөн Х.Баттулга байж харагдсанаас Монгол Улсын Төрийн тэргүүний зиндааг харуулж чадаагүй юм.

Гурав.

Би ялвал монгол ялна. Бие бөх бол сэтгэл бөх”.  Өнгөрсөн дөрвөн жилд Х.Баттулга ялсан нь Монгол ялагдсан. Монгол Улс эдийн засгийн олон боломжуудаа алдсан. Монголын экспортын алдсан орон зайг оросууд нөхөж яваа. Тиймээс бөх бол төр биш гэдгийг монголчууд яс махаараа мэдэрсэн болов уу. Х.Баттулга ялсан нь түүний хувьд том ажилт харин Монголын хувьд эмгэнэл болж хувирсан гэхэд буруудахгүй биз.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!