2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮР1Х.Баттулгыг нэр дэвших эрхгүй гэж Үндсэн хуулийн цэц үзлээ

Х.Баттулгыг нэр дэвших эрхгүй гэж Үндсэн хуулийн цэц үзлээ

Үндсэн хуулийн Цэцийн өнөөдрийн /2021.04.16/ Дунд суудлын хуралдаанаар  УИХ-ын гишүүн Т.Доржханд, хуульч Д.Үүрцайх нарыг гомдлыг хэлэлцээд хүлээж авсан байна. Тодруулбал,  Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших боломжгүй гэж үзсэн байна.

Цэцийн Дунд суудлын хуралдаан өнөө өглөө болох байсан ч Цэцийн гишүүн Д.Нанзаддорж хуралдаанаас татгалзсан тул түүний оронд Ж.Эрдэнэбулганыг хуралдааны бүрэлдэхүүнд оруулсан байна.  Ингээд Х.Баттулгыг нэр дэвших эсэхийг шийдэх  Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанд Д.Одбаяр, Д.Солонго, Г.Баясгалан, Г.Туулхүү, Ж.Эрдэнэбулган нар оролцож, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгчтэй холбоотойгоор оруулсан заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд давхар оруулах шаардлагатай гэж  шийдвэрлэжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд твиттер хуудаснаа “3 сар сунжирсан ҮХЦ-н хурал нэлээд халуун өрнөв. Ямартаа ч хууль засагладаг орныг бүтээж болно гэсэн урам авлаа” хэмээн жиргэсэн байна.

2019 онд УИХ-аар хэлэлцэн баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд “Сүүлийн таван жил Монгол Улсад амьдарсан, ял шийтгэлгүй, зээлийн өргүй, 50-аас дээш насны хүнийг зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгоно” гэж Ерөнхийлөгчтэй холбоотой заалт оруулж өгсөн.   Шинэ Үндсэн хууль 2020 оны тавдугаар  сарын 25-наас хэрэгжиж эхэлсэн бөгөөд Ерөнхийлөгчтэй холбоотой заалтыг нь тэрхүү өдрөөс дагаж мөрдсөн юм.

Б.НИРУН

 

Холбоотой мэдээ

3 СЭТГЭГДЭЛ

  1. МАН ч шахаад эхэллээ дээ. Монголийн төрбараан захын наймаа шиг болж дээ. Шударга ёс хууль энтр гэж алга болжээ ядарсан ардуудаараа тоглож наадаж хууль дүрэм гэж дээрэлхэх юм даа

  2. Хуулиа мэддэг хүмүүс зөв шийдвэр гаргасан гэж бодож байна талцаад хэрүүл хийхээ болимоор байна

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!