2024.04.27, Saturday
spot_img
НҮҮР3Б.Сүндэръяа: Ц.Анандбазар тохиролцохыг санал болгосон

Б.Сүндэръяа: Ц.Анандбазар тохиролцохыг санал болгосон

Нэмэлт:

Ц.Анандбазарыг цагдаа, шүүхэд өгснөө иргэн Б.Сүндэръяа мэдээллээ. Тэрбээр “2019 онд Ц.Анандбазар гишүүнтэй танилцсан. Түүнээс өмнө манай найзаар дамжуулан надтай уулзуулж өгөхийг удаа дараа хүссэн. Тэр бүрт нь татгалздаг байв. Энэ өргөдлийг өгөөд зогсохгүй, цаашид ч олон өргөдөл өгнө. УИХ-ын Ц.Анандбазар гишүүнтэй холбоотойгоор надтай 1000 гаруй эмэгтэй холбогдсон. 2020 оны сонгуулийн өмнө намайг ямар ч хамааралгүй УИХ-ын нэр бүхий гишүүн болон тухайн үеийн Ерөнхий сайдтай амрагийн харилцаатай болгож зураг бичлэг цацсан. Тэр бичлэгийг Ц.Анандбазар гишүүний захиалгаар таван залуу Эрдэнэтэд очиж хийж, эвлүүлсэн. Тэд нараас хуулийн байгууллага мэдээлэл авсан. Өмнө нь намайг бүдүүлэг үгээр заналхийлдэг байсан бол одоо таньдаг хүмүүсээр минь дамжуулж тохиролцохыг санал болгож байгаа. Гэхдээ би хэзээ ч тохиролцохгүй. 2020 оны сонгуулиар миний амьдралыг юу ч үгүй болтол эргүүлсэн. Надад бүх нотлох баримт бий.

Удаан хугацаанд дарамттай, сүрдүүлэгтэй, маш хэцүү амьдарсан тул яг одоо л зогсоохгүй бол миний энэ байдал дахиж 10, 20 жил ч үргэлжилж магадгүй” гэв.

Ц.Анандбазар төрхөмдөө буцах уу?

УИХ-ын гишүүн Ц.Ананбазарын дуулиан Ардын намыг доргиож магадгүй болжээ. Түүний ажлын байрны бэлгийн дарамт үзүүлдэг байсан тухай мэдээллийг охид бүсгүйчүүд задлаж, “Me Too” хөдөлгөөнд  урлаг, соёлынхон, улстөрчид хүртэл нэгдээд байгаа юм.

Тухайлбал, АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин нар энэ хөдөлгөөнд нэгдсэнээ нүүр номоор зарлаад байгаа. Тэгвэл энэ асуудлаас болж МАН-ынхан бухимдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ц.Анандбазарын асуудлыг нэг тийш нь шийдэхгүй бол намд муугаар нөлөөлнө гэж үзэж байгаа гэх. Тиймээс УИХ-ын гишүүнээс эгүүлэн татаж, намаасаа хөөхийг ч зарим гишүүд намын дарга нартаа ярьж зөвлөж яваа сурагтай.

Ц.Ананбазар нь МАН талаасаа Г.Занданшатартай ойр. АН талаасаа З.Энхболдтой халаас нэг хүн.

Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас З.Энхболд өрсөлдвөл түүнийг дэмжих магадлал өндөр. Олон хавар нэгэндээ гэгчээр ажлын бүсгүйчүүддээ бэлгийн дарамт учруулдаг байсан асуудал нь Ц.Анандбазарын толгойг ороож мэдэх нь.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!