2024.10.4, Friday
spot_img
НҮҮРПопулист МэдээУ.Хүрэлсүх: Ц.Анандбазарыг намаасаа түдгэлзүүлэх асуудлыг ярина

У.Хүрэлсүх: Ц.Анандбазарыг намаасаа түдгэлзүүлэх асуудлыг ярина

Энэ үгийг иргэдээс гадна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын дарга У.Хүрэлсүх нар хэлсэн.

Тодруулбал, Даваа гаригт  болсон МАН-ын 100 хоногийн тайлангийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ц.Анандбазар гэм зэмгүй юм бол гишүүний бүрэн эрхээсээ татгалзаад гэм буруугүй гэдгээ нотлуулаад хүрээл ир гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр телевизэд ярилцлага өгөхдөө охид бүсгүйчүүдэд ажлын байрны бэлгийн дарамт учруулдаг гэх асуудалд нэр холбогдоод байгаа Ц.Анандбазарын талаар байр сууриа илэрхийлсэн.  МАН-ын дарга У.Хүрэлсүх хэлэхдээ “Ц.Анандбазарыг гишүүнийг шалга гэж хэлсэн. Шалгаж байгаа юм билээ. УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэж байгаад шалгуулах ёстой. Намаасаа ч түдгэлзүүлэх асуудал яригдана” гэсэн юм.

Иргэн Б.Сүндэръяа УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хүчирхийллийн талаар анх шүгэл үлээснээс хойш олон арван бүсгүй түүний хүчирхийлэлд өртөж байснаа “зарлах” болсон билээ. Харин Ц.Анандбазар өнгөрсөн долоо хоногт 25 дугаар телевизэд ярилцлага өгөхдөө өөрийгөө гүтгүүлсэн энхийн цагаан тагтаа шахуу юм ярьсан.

Эхлээд Ц.Анандбазар нүүр номдоо Б.Сүнээг танихгүй, уулзаж үзээгүй гэж байснаа дараа нь телевизийн ярилцлагад орохдоо таньдаг болж хувирсан. Ямар ч байсан Б.Сүнээгийн гомдлоор түүнийг ЦЕГ-аас шалгаж байгаа юм. Мөн  түүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэн шалгахыг “MeToo” хөдөлгөөнийнхөн шаардах болсон билээ.

Ерөнхий сайд, МАН-ын дарга хоёрын байр сууринаас харахад Ц.Анандбазар намаасаа хөөгдөж магадгүй байна.

Б.Анар

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!