2024.03.29, Friday
spot_img
НҮҮР2МАН: Ц.Анандбазарт ёс зүйн хариуцлага тооцно

МАН: Ц.Анандбазарт ёс зүйн хариуцлага тооцно

МАН-ын дарга У.Хүрэлсүх Ц.Анандбазарт хариуцлага тооцохоо телевизийн ярилцлагын үеэр хэлсэн. Тэгвэл МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр хуралдаж тус намын гишүүн Ц.Анандбазартай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Хяналтын ерөнхий хорооноос Ц.Анандбазарт ёс зүйн хариуцлага тооцох шийдвэр гаргалаа. Уг шийдвэрийн  дагуу УИХ-ын гишүүн Ц.Анандбазар намын болон парламент дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагаанд оролцох эрхгүй болж байна.

Сануулбал, түүнийг бусдад бэлгийн болон сэтгэл санааны дарамт удаа дараа учруулсан хэмээх иргэний гомдол мэдээллийн дагуу Ц.Анандбазарыг хуулийн байгууллага шалгаж байгаа билээ.

Ц.Анандбазарт анх хүчирхийлүүлсэн гэж иргэн Б.Сүнээ нүүр номдоо зарласан. Үүний дараа түүний ажлын байрны бэлгийн дарамтад учирсан гэх охидууд хэвлэлд хандах  болсон юм. Иймээс иргэдийн зүгээс охид, эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулдаг гэх асуудлаар Ц.Анандбазартай хариуцлага тооцохыг сануулсан.  Харин Ц.Анандбазар үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд түүний асуудлыг хууль шүүхээс шалгаж эхэлсэн юм.

А.Анар

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!