2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮР2Ц.Анандбазарын ёс зүйг шударгаар хэлэлцээрэй

Ц.Анандбазарын ёс зүйг шударгаар хэлэлцээрэй

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар хүчирхийлүүлсэн гэх бүсгүйчүүд хэвлэлд хандсан. Анх балетын багш Б.Сүндэръяа энэ асуудлаар шүгэл үлээж, 2019 оноос хойш түүний дарамтад байгаа талаар мэдээлсэн. Мөн Цагдаагийн ерөнхий газарт гомдол гаргасан.

Тэрбээр “2019 онд Ц.Анандбазар гишүүнтэй танилцсан. Түүнээс өмнө манай найзаар дамжуулан надтай уулзуулж өгөхийг удаа дараа хүссэн. Тэр бүрт нь татгалздаг байв. Энэ өргөдлийг өгөөд зогсохгүй, цаашид ч олон өргөдөл өгнө. Тэр бүрийг олон нийтэд зарлах боломжгүй байгаа тул хуулийн байгууллагад хандсан өргөдөл дээрээ тодорхой бичсэн.  УИХ-ын Ц.Анандбазар гишүүнтэй холбоотойгоор надтай 1,000 гаруй эмэгтэй холбогдсон. Ийм зүйлийг огт төсөөлөөгүй байсан.

2020 оны сонгуулийн өмнө намайг ямар ч хамааралгүй УИХ-ын нэр бүхий гишүүн болон тухайн үеийн Ерөнхий сайдтай амрагийн харилцаатай болгож зураг бичлэг цацсан. Тэр бичлэгийг Анандбазар гишүүний захиалгаар таван залуу Эрдэнэтэд очиж хийж, эвлүүлсэн. Тэд нараас хуулийн байгууллага мэдээлэл авсан.

Миний хувьд өөрийн нандин нууцаараа Анандбазар гишүүнд барьцаалагдаж, үг ч хэлж чадахгүй өдийг хүрсэн. Цаашид дарамт шахалттай амьдарч чадахгүй тул өргөдөл өгч байна” гэж байлаа.

Ц.Анандбазарыг эсрэг, ажлын байрны бэлгийн дарамтыг эсэргүүцэж,  “MeToo” хөдөлгөөн үүссэн. Уг хөдөлгөөнөөс Ц.Анандбазар гишүүний талаар УИХ-ын дарга Г.Занданшатарт хандан гомдол гаргасан.  Тиймээс УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбогдсон асуудлыг УИХ-ын байнгын хороогоор авч хэлэлцэх  үүргийг УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэд өгсөн юм. УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь олны анхаарлыг татаж байна. Ц.Анандбазар нь Б.Сүндэръяаг танихгүй гэсэн тайлбар нүүр номоороо хийсэн биш иргэдийн дургүйцлийг улам төрүүлсэн. Юутай ч энэ асуудлыг үнэн зөв шийдэх эсэхийг иргэд харж, хүлээж сууна.

А.АНАР

Холбоотой мэдээ

1 сэтгэгдэл

  1. Анандбазар бол хүчирхийлэгч гаж донтон үнэн шүү олон охид хүүхнүүд хүчиндсэн дээ 1000 гаруй байхаа

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!