2024.10.8, Tuesday
spot_img
НҮҮРПопулист МэдээЦэц Ерөнхийлөгчийн хүсэлтийг хэлэлцэнэ

Цэц Ерөнхийлөгчийн хүсэлтийг хэлэлцэнэ

Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүсэлтийг хянан хэлэлцэхээр болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцэд хандаж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт, тухайлбал, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний бүрэн эрхийн хугацаа, томилох, сонгох журам, Шүүхийн Сахилгын хорооны бүрэлдэхүүн, тус хорооны хуралдаан,  шийдвэрийн талаархи зохицуулалт болон Улсын дээд шүүх, давж заалдах, анхан шатны шүүхийн бүрэн эрхтэй холбоотой  зарим заалт   Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгох тухай хүсэлтийг ирүүлсэн билээ.

Дээрх хүсэлтийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр хийхээр товлов гэж Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.

Холбоотой мэдээ

1 сэтгэгдэл

  1. ҮХ-н Цэц өөрөө тайлбар авахаар ЦЭЦ-д дуудаа биздээ Тэгээд бага суудлын хуралдаан хийгээд олонхи шийд гаргаад гарын үсэг зурах болохоор өгцөг цол өөрөө авсан Одбаяр зугтаад алга болсон нь улстөрийн явуулга биш гэжүү.Иймд ЦЭЦ хэнд үйлчилж байгаа нь бас л тод байнадаа.

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!