2024.04.18, Thursday
spot_img
НҮҮРПопулист МэдээҮХЦ-ээс "хөөгдсөн" Ш.Цогтоо ҮХЦ-ийг шүүмжлэв

ҮХЦ-ээс "хөөгдсөн" Ш.Цогтоо ҮХЦ-ийг шүүмжлэв

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар Х.Баттулга нэр  дэвших боломжгүй гэх шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбоотойгоор Цэцийн гишүүн Ш.Цогтоо хэвлэлүүдэд ярилцлага өгөх болсон. Түүнийг Х.Баттулгын хүн гэдэг. Охиноо консул явуулсныхаа өрийг Х.Баттулгад төлж байна гэх хардлага ч дагалддаг.

Тэрбээр өнгөрсөн Баасан гаригт гаргасан Цэцийн шийдвэрийн талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манай УИХ 30 жилийн түүхтэй. Түүхийн хувьд бага боловч туршлагагүй парламент биш. Би Дунд суудлын хуралдааны тухай ярихгүй. Би процессыг нь мэдэхгүй, дотор нь байгаагүй. Одоо УИХ-аар хэлэлцэнэ. 38 дахь жилдээ хууль эргүүлж, төрд зүтгэж байгаа хуульч хүний хувьд парламентыг ХҮН-ын дарга Т.Доржхандын мөрөөдөж байгаа шиг, Цэц өөрсдөө  ашиглагдаад байх шиг байна. Харахад тэгж харагдаад байна. Д.Одбаяр гишүүний хувьд ойлгомжтой. Бид бүгдээрээ мэдэж байгаа. Би нэрийг нь хэлэхгүй өнгөрөөгөөд ч яах вэ. Ашиглагдах дуртай хүн л ашиглагдана шүү дээ. Нэр төрөө сэргээлгэх хэрэгтэй, хэн нэгэн хүнд гавьяа байгуулах хэрэгтэй.  Өөрөө зөв болох ёстой шүү дээ ер нь бол. Ийм замаар зөв болох ёстой юм уу үгүй юу гэдгийг би мэдэхгүй байна. Ямар ч байсан ашиглагдах шалтагтай байна. Энэ бол миний бодол шүү. Тэгэхээр хүнд жижигхээн боловч ашиглагдах шалтаг өгчихөж байгаа юм л даа. Ийм л сонин юм болоод байна. Цэц болон парламент зөв шийдвэр гаргах ёстой. Хоёр юм харагдаж байна.  Р.Гончигдорж гуай бол хөдөлгөөнгүй хууль зүйн ямар ч мэргэжилтнээс илүү хууль зүйн үндэслэлүүдийг ярьж байна лээ. Дор хаяж зургаан жил гэдгээ ханга гэж ярьж байна лээ” гэжээ.

Өөрөөр хэлбэл, дахин нэр дэвших эрхгүй болсон Х.Баттулга хуульчдыг ашиглан ахин хоёр жилээр улиран суух санаагаа хэрэгжүүлэхээр улс төрийн “үймүүлж” мэдэх нь.

А.АНАР

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!