“Хөх шувууд юу жиргэв” буландаа Ерөнхийлөгч Х.Баттулгыг нэр дэвших боломжгүй гэж үзсэн Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийн талаарх олон нийтийн сүлжээнд дэх үзэл бодол, байр суурийг хүргэе. Хөх шувуудын нэг хэсэг нь Х.Баттулгын эрхэнд халдлаа гэж жиргэж буй бол нөгөө хэсэг нь Монголд Үндсэн хууль яллаа хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ.
Цэцийн дунд суудлын хуралдаанаас гарсан шийдвэрийг УИХ-аар хэлэлцэнэ. Мэдээж, МАН-ын олон Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг хүлээж авах нь ойлгомжтой. Харин Ерөнхийлөгч УИХ-ын шийдвэрт хориг тавих болов уу. Тэглээ гээд Х.Баттулга нэр дэвших боломжтой болно гэсэн үг биш. МАН-ынхан аль хэдийнэ гарц гаргалгаагаа олсон суугаа ч байх.
ҮНДЭСНИЙ БАЯРЫН ХЭМЖЭЭНД ХҮЛЭЭН АВЛАА. КОММЕТ ДЭЭР БАЙНА