2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮРПопулист МэдээЗГ: Гадаадад халдвар авч эдгэрсэн иргэдийг тусгаарлахгүй

ЗГ: Гадаадад халдвар авч эдгэрсэн иргэдийг тусгаарлахгүй

Монгол Улсын Засгийн газар 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс 2021 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн байдлаар агаарын замаар 149 нислэг үйлдэж 25216 иргэн, Монгол-Хятадын боомтоор 4266 иргэн, Монгол-Оросын боомтоор 2485 иргэн, нийт 93 орноос 31967 иргэнээ эх орондоо авчрах ажлыг зохион байгуулжээ. Энэ оны гуравдугаар сард агаарын замаар 19 нислэг үйлдэж 2035 иргэн, Монгол-Хятадын боомтоор зургаан иргэн, Монгол-Оросын боомтоор 35 иргэн, нийт 2076 иргэдээ татан авсан байна.

Цаашид агаарын хилийг шат дараатай нээх, тавдугаар сараас эхлэн тогтмол хуваарьт нислэг үйлдэх, гадаадын агаарын тээвэрлэгчийн нислэгийг сэргээх хэлэлцээг хийж байгаа талаар албаныхан мэдээлсэн билээ. Энэ хүрээнд эхний ээлжид гуравдугаар сарын 30-ны өдөр БНСУ-ын агаарын тээвэрлэгчийн нислэгийг хүлээн авсан бол дөрөвдүгээр сард БНСУ-ын хоёр, БНТУ-ын нэг нислэгийг хүлээж авах бэлтгэлийг ханган ажиллаж байгаа аж.

Улсын Онцгой комиссын даргын 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 31 дүгээр тушаалаар “Тусгаарлан ажиглах уйл ажиллагааг зохицуулах түр журам” батлагдсантай холбогдуулан хилийн чанадаас ирэх иргэдийг зориулалтын байранд 7 хоног тусгаарлах горим хэрэгжиж эхэлсэн. Мөн коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн болон коронавируст халдвар авч, эдгэрсэн хүнийг тусгаарлахгүй байхаар шийдвэрлэсэн. Захиалгат нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлах зориулалтаар 14 зочид буудлыг тусгаарлан ажиглах байраар ашиглаж байгаа бол нөөцөд 11 зочид буудлын 531 өрөө, 932 ор бэлтгээд байгаа талаар Засгийн газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!