2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮР1"Орхон"-ны Х.Нямбаатар VS "Брижпорт"-ын Б.Болд нарын байр суурь

"Орхон"-ны Х.Нямбаатар VS "Брижпорт"-ын Б.Болд нарын байр суурь

Улаанбаатар хотноо Оюутолгойн шинэ хэлэлцээр эхлэхэд бэлэн болжээ. Талууд хэвлэл мэдээллээр байр сууриа илэрхийлэн бие халаалтандаа орсон.

Үүнээс яг зургаан жилийн өмнө Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах ёслол Дубайд болж байв. Тэгвэл 2009 оны аравдугаар сард Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монголын Засгийн газар байгуулж байв. Энэ удаад гурван монгол, гурван монголтойгоо хэлэлцэнэ. Монголын Засгийн газраас байгуулсан ажлыг хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахлаж байгаа бол “Рио Тинто”-гийн төлөөлөгчдийг Зэсийн группын гүйцэтгэх захирал Б.Болд тэргүүлж байгаа. Ингээд талуудын байр суурийг хүргэе.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар /”Орхон” дээд сургуулийг төгссөн, хуульч мэргэжилтэй/

-“Оюутолгой”-гоос Монгол Улсын төсөвт орж ирсэн татварын нийт дүн нь нэг их наяд 26 тэрбум төгрөг. Дубайн гэрээг өөрчлөх хэлэлцээ эхэлснээс хойш түүнийг цуцлах асуудал нэлээд үр дүнтэй явж байна.

Засгийн газраас далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг ямар нэгэн нөхцөлгүйгээр цуцлах байр суурьтай байгаа.

Хөрөнгө оруулагч талаас манайд далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг цуцлахад бэлэн байгаагаа хэлдэг. Гэвч ажлын хэсэгт орсон зарим гишүүд гэрээг цуцлахгүй Арбитрын шүүхээр явах саналтай байна. Иймээс нэгдүгээрт бид дотроо нэг саналтай болох хэрэгтэй байгаа юм. Бидэнд хоёрхон л гарц байгаа. Нэг бол хөрөнгө оруулагчаа хөөж гаргах, нөгөө бол хэлэлцээ хийх. Санхүүгийн зөвлөх үйлчилгээг дэлхийн нэр хүндтэй хөрөнгө оруулалтын банкнаас авах асуудлыг судалж ойрын хугацаанд томилно.

“Рио Тинто”-гийн Зэсийн группын гүйцэтгэх захирал Б.Болд /АНУ-ын Коннектикут мужийн Брижпортын их сургуулийг Бизнесийн удирдлагыг төгссөн/

-Бизнес хийж байна гэж бодъё. Мэдээж орлого олно, түүнээсээ зардлаа хасна, цэвэр ашиг үлдэнэ. Цэвэр ашгаа ногдол ашгаар хуваана. Энэ бол нягтлан бодох бүртгэл буюу санхүүгийн тооцооллын аргачлалаар ашиг тооцох нэг хэлбэр. Тухайн бизнесийг босгох хугацаанд 12 мянган ажилтны цалингаас тэдний цаана байгаа 60 мянган иргэний амьдрал хамаарч байдаг юм. Монголын бэлтгэн нийлүүлэгчид, үүн дээр дэлхийн мэдлэгийг оруулж ирж байгаа гээд шууд бус ашиг бий. Хамгийн чухал нь татвар. Монгол Улсад бид жилд 250-300 сая ам.долларын татвар төлж байна. Энэ татвар төсвийн орлого болж, иргэдийн цалинд зарцуулагдаж байгаа. Ашиг гэдэг бол дээр дурдсанчлан эхний нэр томъёолол буюу борлуулалтын орлогоосоо зардлаа хасаад ашиг гарах болоогүй.

Монгол талдаа ч хөрөнгө оруулагч талдаа ч ашиг олох болоогүй байна гэж хэлж болно.

Бусад утгаараа бол Монгол Улсад шингэж байгаа эдийн засгийн үйл ажиллагаа, тухайлбал цалин, бэлтгэн нийлүүлэгчид гэх мэтээр ашгаа өгч байна. Үүнийг бид үр өгөөж гэж тодорхойлдог.

Б.НИРУН

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!