2024.05.8, Wednesday
spot_img
НҮҮРУлс ТөрХ.Нямбаатар БААВГАЙН талд байна уу!

Х.Нямбаатар БААВГАЙН талд байна уу!

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр ноцтой мэдээлэл хийсэн нь Оюутолгойн том хөрөнгө оруулагч “Рио Тинто”-той хариуцлага тооцох тухай. Тэрбээр Монголын Засгийн газраас байгуулсан Оюутолгойн асуудлаар  “Рио Тинто” групптэй хэлэлцээр хийх ажлын хэсгийг ахалж буй юм.

Сайд хэлэхдээ “Рио Тинто” компанийн эзэмшдэг “Туркойз хилл”-ийн жижиг хувьцаа эзэмшигчид Нью-Йоркийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Жижиг хувьцаа эзэмшигчдийн шүүхэд өгсөн нэхэмжлэлд Оюутолгой төсөлд ажиллаж байсан нэр бүхий 12 ажилтныг гэрчийн мэдүүлэг өгүүлж, далд уурхайн зардал хэтэрсэн бодит шалтгааныг “Рио Тинто” нуун дарагдуулсан гэсэн асуудал яригдаж байгаа. Зарим гэрч нэр нэлээн хатуухан мэдээллүүдийг өгсөн байгаа. Тухайлбал, 2012 оноос хойш Рио Тинто Оюутолгой төслийн геологи, геотехникийн нөхцөл байдлыг мэдэхийн дээдээр мэдэж байсаан. Геологийн хүндрэл гэдэг бол худал яриа юм гэсэн мэдүүлгийг өгсөн байгаа. Энэ асуудалтай холбогдуулж хөрөнгө оруулагчдад хувьцааны ханшид нөлөөлж болзошгүй мэдээллийг цаг тухайд нь өгөөгүй нуун дарагдуулсан, Үнэт цаасны хорооны холбогдох журмыг зөрчсөн гэдэг асуудлаар АНУ-ын Үнэт цаасны зохицуулах хороо болон Их Британийн Санхүүгийн зах зээлийн алба болон Санхүүгийн ноцтой гэмт хэргийн албанаас хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд энэ мэдээллийг мөн бид авсан. Засгийн газар эдгээр байгууллагуудтай хамтран ажиллаж, харилцан мэдээлэл солилцож байгаа гэдгээ өнөөдөр дуулгах гэсэн юм.

Үүнтэй холбогдоод далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хөрөнгө оруулагчийн алдаатай үйл ажиллагаанаас болоод өссөн тохиолдолд бид хэлэлцээрийн шатанд хөрөнгө оруулагчтай хариуцлагын асуудлыг хөндөж тавих нөхцөл байдал үүсчихээд байгаа” гэв.   Сайдын үг бол хувь хүний мэдэгдэл гэхээсээ Монголын Засгийн газрын байр суурь болж олон улсад очно.

Товчхондоо, Монголын Засгийн газар “Рио Тинто”-той хариуцлага тооцох юм байна гэсэн “мессеж” болох юм. Х.Нямбаатарын хэлсэн үг бол гадаадын хөрөнгө оруулагчдад “манайх руу зүглээд үзээрэй” гэсэн заналхийлэл болж сонсогдох нь гарцаагүй.

Цар тахлаас болж дэлхий нийт эдийн засгаа хамгаалах, гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд толгойгоо уралдуулж байхад хоёр том гүрний дунд халиуны зулзага шиг амьдарч байгаа Монгол Улс үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон ганц том төслөө мэрсээр л. Тэгээд одоо “Рио Тинто”-гийн төлөөлөгчид Улаанбаатарт хэлэлцээ хийхээр хүрэлцэн ирэхэд  нь баривчлан хорих уу!

Х.Нямбаатарын хариуцлагагүй мэдэгдлээс болж Оюунтолгойн хувьцаа унавал Монголд л ашиггүй. Ийм энгийн эдийн засгийн мэдлэг боловсрол Х.Нямбаатар сайдад баймаар. Тэр тусмаа ажлын хэсгийг ахалж байгаа хүн хариуцлагатай байх ёстой. Түүнээс Оюутолгойн бусад хөрөнгө оруулагчдын тоглоомонд татагдан ороод, сэтгэлийн хөөрлөөр мэдэгдэл хийдэг цаг биш. Тэр тусмаа Хятад, Орос гээд хоёр хөршид автор дэглэм бий болсон, цаашдаа Монголд дарангуйлал бий болох эрсдэл нүүрлэж буй энэ цаг үед эдийн засгийн тулах цэгээ хамгаалж үлдэх нь Засгийн газрын бодлого. Түүнээс шатар тоглож буй хувьцаа эзэмшигчдийн тоглоомын хүү болох нь том алдаа болно.

Хуулийн сайд Х.Нямбаатар ингэхэд Монголын талд байна уу, БААВГАЙН талд зогсов уу!

Б.НИРУН

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!