2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮРУлс ТөрЦэцийн 2 суудлын төлөөх Ц.Нямдорж, Х.Баттулга нарын дажин

Цэцийн 2 суудлын төлөөх Ц.Нямдорж, Х.Баттулга нарын дажин

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны гуравдугаар сарын 22-ны өдөр буюу өнөөдөр болно. Тэндээс Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүнийг сонгож УИХ-д оруулж ирэх юм.

Тодруулбал, энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Шүүхийн тухай багц хуульд “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх, эгүүлэн татах хуульд заасан үндэслэл бий болсноос хойш 30 хоногийн дотор санал гаргах” гэж  заасан. Үүний дагуу  Дээд шүүхээс нэр дэвшин томилогдсон, бүрэн эрхийн хугацаа нь дууссан Үндсэн хуулийн цэцийн гишүүний хоёр орон тоонд нэр дэвшигчийг хуульд заасны дагуу нууц санал хураалтаар томилуулахаар санал хураалтыг өнөөдөр явуулна.

Үндсэн хуулийн цэцийн гишүүд

  • Намжилын Чинбат – Үндсэн хуулийн цэцийн дарга, Монгол Улсын гавьяат хуульч
  • Шарын Цогтоо
  • Дамдинсүрэнгийн Солонго
  • Доржийн Одбаяр – Хууль зүйн сайд асан
  • Батсүхийн Буяндэлгэр
  • Гомбожавын Туулхүү
  • Шилагарьдын Солонго
  • Цагааны Нанзаддорж
  • Гунгаагийн Баясгалан

Тэднээс Ш.Цогтоо, Д.Солонго нарын бүрэн эрхийн хугацаа 2019 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон. Тэдний суудлын төлөө одоогоор 16 хүн өрсөлдөж байна. Төрийн албаны зөвлөлийн дарга асан Д.Зүмбэрэллхам нэрээ татсан байна.

Үндсэн хуулийн цэцэд “утсан хүүхэлдэй”-гээ шургуулахаар улстөрчид хор ховоо хэдийнэ найруулж эхэлжээ. Ерөнхийлөгч Х.Баттулга  Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Д.Баяндүүрэн, О.Машбат, Б.Чүлтэм, В.Удвал, Б.Ганбаатар нарыг “сойж” байгаа бол ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нь Д.Солонго, Т.Уранцэцэг, Г.Элбэгсайхан нарыг экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс Д.Эрдэнэчулууныг, харин УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд Ж.Эрдэнэбулганыг, экс Ерөнхийлөгч Н.Багабанди нь Б.Ганзоригийг “балиашиглаж” байна.  Ерөнхийдөө Үндсэн хуулийн цэцийн хоёр суудлын төлөөх гол тэмцэл Ц.Нямдорж, Х.Баттулга хоёрын дунд өрнөх аж.

Б.НИРУН

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!