2024.04.27, Saturday
spot_img
НҮҮР3Б.Хурцыг шүүхийн өмнөх Ц.Нямдоржийн сюрпириз

Б.Хурцыг шүүхийн өмнөх Ц.Нямдоржийн сюрпириз

Тагнуулын экс дарга Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын хүмүүсийн шүүх хурал маргааш буюу энэ сарын 17-нд болно. Тэднийг  Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган, өнгөрсөн долдугаар сард Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноосон юм.  Ингэхдээ Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон. Харин О.Бямбажав, Ү.Отгонбаяр нарт хоёр, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял тус тус оноож, мөрдөгч О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгасан билээ.

Харин 2020 оны аравдугаар сарын 29-нд Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд хэлэлцүүлэхээр буцааж,  2020 оны арваннэгдүгээр сарын 23-нд батлан даалтад гаргасан билээ. Тэгвэл тэднийг шүүх анхан шатны хурал маргааш болохоор товлогдсон бөгөөд мартын 8-ны өдөр Ерөнхий сайд л.Оюун-Эрдэнэ Т.Чимгээг эргэж очин, камерын өмнө уйлуулсан нь тавилттай улс төр байсан нь нэн ойлгомжтой болж байна. Өөрөөр хэлбэл, Б.Хурцыг шүүхийн өмнө Т.Чимгээг уйлуулж шүүхэд нөлөөлөх оролдлогыг Ерөнхий сайд болон Хууль зүйн сайд нар хийсэн үү гэх асуулт тавигдаж байгаа юм.

Б.Хурц нь Ц.Нямдоржийн хорхойтой шүдэнд зуугдсан хоёр дахь тагнуулч. Тагнуулын даргаасаа огцрохын өмнө С.Зоригийн хэргийг удаа дараа Ц.Нямдорж “самарч” байгаа гэх утга бүхий мэдэгдэл хийсэн. Тэгэхээр Б.Хурцыг шоронд суулгах улс төрийн золионд Т.Чимгээг тоглуулжээ гэж хардагдаж байгаа. Тэгээд ч Т.Чимгээгийн шүүхээс оноосон гэм бурууг хэлэлцээгүй, зөвхөн эрүүдэн шүүсэн асуудлыг хөндөж байна гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдсэн. Тэгэхээр Т.Чимгээг гэмт хэрэгтэн биш гэж Хууль зүйн сайд үзэхгүй байгаа гэсэн үг. Харин Т.Чимгээг ашиглаж өрсөлдөгчөө нам дарах гэсэн улс төрийн увайгүй тоглолтын ард ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж байгаа нь тодорхой байна.

Д.Баясгалан

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!