2024.04.21, Sunday
spot_img
НҮҮР2Хятад "миллениал үе"-ийн хоёр тэрбумтантай болно

Хятад "миллениал үе"-ийн хоёр тэрбумтантай болно

Богино хэмжээний сошиал видео апп TikTok-ийн хүчтэй өрсөлдөгч, Хятадын зах зээлийн хоёрдох том тоглогч KuaiShou олон нийтэд нээлттэй технологийн компани болохоор шийдсэн.

Тэд Хонгконгийн хөрөнгийн бирж дээр IPO гаргаж олон нийтээс 5 тэрбум ам.доллар татахаар болсон. Үүний 50 хувийг дэлхийд алдартай хөрөнгө оруулалтын сангууд авахаар аль эрт захиалгаа өгсөн байна. Үлдэгдэл 50 хувийг жижиг хөрөнгө оруулагчдад санал болгож байгаа юм. Одоогийн байдлаар хувьцааны захиалга 20 дахин өндөр эрэлт үүсгэсэн байгаа нь IPO амжилттай явагдах урьдач нөхцлийг бүрдүүлээд байгаа аж.

Үүний үр дүнд компанийн үнэлгээ 60 гаруй тэрбум ам.долларт хүрэх бол үүсгэн байгуулагч 39 настай Сьюгийн хөрөнгө 7.8 тэрбум, 36 настай Ченгийн хөрөнгө 6.2 тэрбум ам.долларт хүрч, Хятад улс милинал үеийн хоёр тэрбумтантай болох юм.

Эх сурвалжSouth China Morning Post
Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!