2024.05.11, Saturday
spot_img
НҮҮРДэлхийМонгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-аас сэрэмжлүүлж байна

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-аас сэрэмжлүүлж байна

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төв 10:00 цагт ээлжит мэдээлэл хийж тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол өчигдөр оройны 17.00 цагаас хойш 142-өөр нэмэгдэж нийт 346-д хүрснийг мэдэгдэв.

Манай иргэд БНСУ-ын Эрүүл мэндийн байгууллагаас өгч буй дараах зөвлөмжийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж, өөрийгөө болон гэр бүлийн гишүүд, ойр дотны хүмүүсээ вирусын халдвар авахаас урьдчилан сэргийлэхэд анхаарна уу!

  • Амны хаалт /маск/ тогтмол зүүх
  • Гараа урсгал ус, савангаар 30 секундаас дээш угаах
  • Гар халдваргүйжүүлэгч байнга хэрэглэх
  • Ханиалгах, найтаах үедээ ам, хамраа дарж, амны алчуур хэрэглэх
  • Олон нийтийн газраар аль болох явахгүй байх, явах тохиолдолд амны хаалт зүүх
  • Онц шаардлагагүй бол эмнэлэгээр явахгүй байх, амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүмүүсээс зай барих
  • Түүхий ногоо, хүнсийг бүрэн боловсруулж хэрэглэх
  • Шувуу болон зэрлэг амьтдаас хол байх

Хэрэв таньд өндөр халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 /24 цагаар ажиллаж буй/, Цагаачлалын албаны 1345 /09.00-22.00 цагийн хооронд монгол хэлээр хариулт өгнө/ тусгай дугааруудад болон ойролцоох эмнэлэгийн байгууллагад хандаарай.

БНСУ дах нөхцөл байдлын талаар тус улсын Халдварт өвчин судлалын төвийн цахим хуудаснаас албан ёсны мэдээлэл авах боломжтой.

Мөн өвчний тархалтын нөхцөл байдал болон Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ЭСЯ-ны Консулын хэлтсийн “Embassy of Mongolia in Seoul” фэйсбүүк хуудас, www.mongolembassy.com цахим хуудас, ЭСЯ-ны 02-798-3464 утаснаас мэдээлэл авна уу.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!