Монгол Улсын парламентын найм дахь удаагийн сонгууль 2020 оны зургадугаар сарын 20-ны 07.00 цагаас орон даяар зэрэг эхэллээ. Энэ удаагийн сонгуульд хотын сонгогчид идэвхтэй оролцож байна.
УБЕГ-ын дарга Б.Баасандорж: “Санал хураалт өнөөдөр 07:00 цагт эхэлсэн. 22:00 цагт өндөрлөнө. Улсын хэмжээнд 29 тойрог бүхий 2,070 хэсгийн хорооноос ирцийн мэдээг авч, нэгтгэн танилцуулж байна. Өмнөх сонгууль буюу 2016 оны УИХ-ын сонгуулийн ирц 12:00 цагийн байдлаар 23.4 хувь байжээ. Тэгвэл өнөөдөр улсын хэмжээнд нийт сонгогчдын 25.13 хувь нь саналаа өгсөн. УИХ-ын 2020 оны сонгуулийн 17:00 цагийн байдлаарх ирцийн мэдээг 18:00-18:30 цагт мэдээлнэ. Үүний дараагаар 21:00 цагийн байдлаарх ирцийн мэдээг 22:00-22:30 цагт олон нийтэд мэдээлнэ” гэлээ