2024.04.28, Sunday
spot_img
НҮҮРПопулист МэдээС.Эрдэнэ найман тэрбумын ашигтай ажилласан гэв үү?

С.Эрдэнэ найман тэрбумын ашигтай ажилласан гэв үү?

Санаа нь зөв ч босго өндөр мөнгөн дүнгээр УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй намын гишүүдээ 100 сая төгрөгийн дэнчин тавь гэдэг шаардлагыг АН, түүний дарга С.Эрдэнэ тогтоож байсан.

Энэ жишиг нь үргэлжилж нийслэл, орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээс 35-50 сая төгрөг нэхэж буй гэнэ.

С.Эрдэнэ УИХ-ын сонгуулиар 12 тэрбум төгрөг босгосон хэмээн гишүүд нь ярьж байна.

Гэвч энэ мөнгө хэнд, юунд, яаж зарцуулагдсан нь тодорхой бус байгаа тул наймдугаар сарын сүүлчээр аудитын шалгалт оруулжээ. Эх сурвалжийн мэдээлснээр 8 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс 3 тэрбум нь хэрхсэн нь тодорхойгүй байгаа аж. Үлдсэнийг нь сонгуульд зарцуулсан гэж байгаа гэнэ. Гэвч сонгуульд ажилласан намын ухуулагчдын ажлын хөлс, хэвлэл мэдээллийн өр гээд сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулагдах ёстой зайлшгүй төлбөрүүд хэдэн тэрбумаар хэмжигдэж, төлөгдөөгүй байгаа юм байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нэрээр газрыг нь авч хөрөнгийг нь босгосон ч “Шонхор плаза” гэх хувийн ордноо барьж байгуулсан С.Эрдэнэ намын дарга болсноор АН-ын төв аппаратыг байраар ивээн тэтгэж байсан. Гэвч ҮБХ-ны гишүүдийн шахалт шаардлагаар намын даргаасаа огцрохоо мэдэгдсэн өдрийнхөө маргаашаас 7 хоногийн дотор АН-ыхныг байрнаасаа хөөж гаргаад VIP засвар хийлгээд байгаа аж.

Ийнхүү С.Эрдэнэ АН-ынхныг хувийнхаа орд харшид хэдэн жил үнэ төлбөргүй тансаглуулсныхаа хариуг өндрөөр үнэлж оффисын түрээс, ашиглалтын зардал, ажилтнуудын цалин хөлс гээд АН-ыг удирдаж байхдаа гаргасан зардал бүрээ дээрх 5 тэрбумд тооцон суутгасан гэх яриа ч гишүүдийнх нь дунд яригдаж байна.

Үүнээс үзвэл С.Эрдэнэ өөрөө 8 тэрбумын ашигтай, намаа өртэй үлдээж рейтингээрээ 2-т жагсаж байсан намаа гудамжинд гаргаж хаяад амиа боджээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!