2024.03.29, Friday
spot_img
НҮҮРМонголСЕХ: Саналын дүн зөрөөгүй

СЕХ: Саналын дүн зөрөөгүй

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн хяналтын тооллогын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр: “Сонгуульд оролцсон нам, эвсэл, бие даагчдын зүгээс Ерөнхийлөгчид хүргүүлсэн гомдол,  шаардлага, Ерөнхийлөгчөөс СЕХ-нд ирсэн албан бичиг, СЕХ-ны гишүүдийг Ерөнхийлөгч хүлээн авч уулзаад өгсөн үүрэг даалгавар өгч, Сонгуулийн тухай хуулиар 50 хүртэл хувийн хяналтын тооллого хийх боломж байгааг хэлсэн.

Иймд СЕХ зургаадугаар сарын 27-ны 17:40 цагаас  хяналтын тооллогыг зохион байгуулж, 28-ны 00:21 цагт тооллогын дүнг хүлээн авлаа.

Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул болон Өвөрхангай, Өмнөговь, Дорнод, Дархан-Уул аймаг зэрэг гомдол ирүүлсэн 12 тойргийн 164 хэсэгт хяналтын тооллого хийхэд 2,447 албан хаагч ажиллалаа. Мөн нам, эвсэл, бие даагчдын 645 ажиглагч оролцож, хяналт тавьсан. Нийт 71.3 сая төгрөгийн зардал гарлаа.

Тооллогыг цагдаагийн хамгаалалт, тагнуулын байгууллагын хяналтад хийсэн. Ийнхүү тооллого хийхэд машины дүн саналын хуудсын тэмдэглэгээтэй бүрэн тохирч, ямар нэгэн зөрчил гарсангүй. Хяналтын тооллогод байлцсан нам, эвсэл, бие даагчдын төлөөлөл хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан. Ингээд 164 хэсэгт хяналтын тооллого хийхэд санал тоолох машины дүнтэй зөрсөнгүй гэсэн мэдээ тайлан ирлээ” гэлээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!