2024.04.27, Saturday
spot_img
НҮҮРЭдийн ЗасагИпотекийн зээлийг энэ оныг дуустал хэрэгжүүлнэ

Ипотекийн зээлийг энэ оныг дуустал хэрэгжүүлнэ

Зогсонги байдалд байсан ипотекийн зээлийг эргэн сэргээж, дахин санхүүжүүлэх болжээ.

Энэ хүрээнд Монголбанк 2020 оны тавдугаар сараас оны эцэс хүртэл 120 тэрбум төгрөг, үлдсэн 120 тэрбум төгрөгийг арилжааны банкуудаас тус тус санхүүжүүлж, нийт 240 тэрбум төгрөгийн зээлийг энэ зах зээлд нийлүүлэхээр болжээ. 

Харин ипотекийн зээлийн шалгуурт өөрчлөлт орсон байна. Үүнд:

  • Монголбанкны эх үүсвэрээр нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ 100 сая төгрөгөөс дээшгүй байх;
  • Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 25 хувиас доошгүй хувийг орон нутагт орон сууц худалдан авч байгаа иргэдэд олгох;
  • Монголбанкны эх үүсвэрээр зөвхөн шинээр олгогдох зээлийг санхүүжүүлэх;
  • Монголбанкны эх үүсвэрийн 15 хувийг төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдад олгох;
  • Үндсэн эсвэл хамтран зээлдэгчийн өмчлөл дэх үл хөдлөх хөрөнгийг урьдчилгаа төлбөрт барьцаалах боломж зэргийг тусгажээ.

Монголбанкнаас тавдугаар сараас эхлэн доорх банкуудад эх үүсвэр хуваарилсан бөгөөд эдгээр банкууд иргэдэд ипотекийн найман хувийн зээлийг олгож эхэлжээ. Үүнд:

    1. ХААН банк
    2. Худалдаа хөгжлийн банк
    3. Голомт банк
    4. Төрийн банк
    5. Хас банк
    6. Улаанбаатар хотын банк
    7. Богд банк
    8. Тээвэр хөгжлийн банк
    9. Кредит банк
    10. Ариг банк
    11. Капитрон банк багтжээ.

Цар тахлын үед иргэдийн орлого буурч байгаа тул эдийн засгийн дарамтад орохоос сэргийлэх үүднээс ипотекийн зээлийн төлбөрийг 6 сараар хойшлуулах шийдвэрийг анх Засгийн газраас гаргасан. Өнгөрсөн хугацаанд орлого нь доголдож, төлбөрийн чадваргүй болсон 52 мянган зээлдэгч зээлийн төлбөр хойшлуулах хүсэлтээ дээрх 11 банкинд гаргасан байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!