2024.03.28, Thursday
spot_img
НҮҮРУлс ТөрЗГ: Төрийн албан хаагчдад хөнгөлөлтэй үнээр орон сууц олгоно

ЗГ: Төрийн албан хаагчдад хөнгөлөлтэй үнээр орон сууц олгоно

Засгийн газрын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг өнөөдөр /2020.05.20/ мэдээлэл төрийн албан хаагчдад хөнгөлөлттэй үнээр орон сууц олгохоор болсныг дуулгав.

Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн болон төрийн тусгай албан хаагчдад хөнгөлөлттэй үнээр орон сууц олгох тогтоолыг баталлаа.

Тодруулбал цар тахлын үед галын шугамд ажиллаж буй төрийн албан хаагчдад орон сууцаа түрээслээд өмчлөх боломж олгож байна.

Уг тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх БХБЯ-ны сайд Бадельхан болон Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан нарт даалгалаа. Хөтөлбөрийн хүрээнд урьдчилсан байдлаар 1300-1500 өрхийг орон сууцанд хамруулах боломжтой гэж тооцжээ.

Орон сууцны хөнгөлөлтөд хамрагдах төрийн албан хаагчид орлогодоо нийцүүлж тухайн орон сууцны мкб, өрөөг сонгох юм байна. Уг хөтөлбөрийн хэрэгжилтийг Нийслэлийн орон сууцны корпораци хариуцах юм. Тус корпорациас өмнө нь 3000 өрхөд байраа түрээслээд өмчлөх хэлбэрээр боломж олгож, орон сууцанд хамруулсан байна. Энэ тогтолцоогоор төрийн тусгай албан хаагчид орлогод нийцсэн байдлаар орон сууцны мкб, өрөөгөө сонгож түрээслэх байдлаар өмчилнө. “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдад хөнгөлөлттэй үнээр орон сууц олгох хөтөлбөр нь найман хувийн ипотекийн зээлээс илүү хөнгөлөлт үзүүлж байгаа юм. Ойрын хугацаанд хэрэгжих уг хөтөлбөрийн санхүүжилтийг Сангийн яам, Монголбанк хамтран хариуцна. Өнөөдрийн байдлаар зах зээлд 4000 орчим орон сууц ашиглалтад ороод байна. Эдгээр орон сууцуудыг төр худалдан авч, эхний ээлжинд төрийн албан хаагчдад хөнгөлөлт үзүүлэхээр боллоо” гэлээ.

Засгийн газрын хуралдаан дээр Улсын онцгой комисс мэдээллээ танилцуулжээ. Ирэх Даваа гариг (2020.05.25)-т  Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан товлогдсон байна. Тус хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, цар тахлын үед гаргасан шийдвэрийн хэрэгжилттэй танилцах ажээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!