2024.10.4, Friday
spot_img
НҮҮРУлс ТөрС.Баяр: Хохирогчоо, хохирлоо аваад ирээч!

С.Баяр: Хохирогчоо, хохирлоо аваад ирээч!

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2020.05.11/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлэв.

Нийслэлийн прокуророос эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр Оюунтолгойн гэрээг боловсруулсан С.Баяр, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарт яллах дүгнэлт үйлдэх хэргийг нь шүүхэд шилжүүлсэн.

Ерөнхий сайд асан С.Баяр хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлэхдээ “Энд байгаа залуусын ихэнхийг нь би танихгүй. Танихгүй хүмүүсийг нэг газарт авч ирж байгаа нь буруу юм. Сая шүүх хуралдааныг нээлттэй явуулах уу, хаалттай явуулах уу гэж асуулаа. Бид нээлттэй явуулах дээр санал нэгдлээ. Энд ямар улсын нууц байгаа биш. Биднийг улсад хохирол учруулсан гэж яллаж байна. Гэтэл хохирлын хэмжээ байхгүй. Хохирогч байхгүй хэрэг яваад байна. Хэрэв хохирол учирсан гэж үзэж байгаа бол хохиролоо авч ирээч ээ. “Петровис” компанийн шатахууныг Оюутолгойд хэрэглээний үнээс өндөр үнээр шахсан гэж байгаа юм. Хэрэв би Ерөнхий сайд байхдаа ийм зүйл хийсэн бол “Петровис” ашигтай ажилласан болж таарна. Тийм зүйл алга. Шүүх Оюутолгойн талаас мэдүүлэг авах ёстой. Дубайн гэрээг би мэдэхгүй. Тиймээс бидний хэргийг тусад нь авч хэлэлцэх байх” гэв.

Сүүлийн үед Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийн зохион байгуулалттайгаар шүүх ажиллагаа идэвхжсэн. Үүний нэг нь С.Баяр. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд М.Энхсайханы хэргийг шүүх хэлэлцээд, 130 саяар авто машин авсан гэж буруутган  дөрвөн жил зургаан сараар хорьсон. Харин өнөөдөр С.Баяр нарыг шүүж эхэлсэн нь Монголын ардчилалд аюул тулгарч буйг олон нийтийн сүлжээнд бичиж, гадаад улс орнууд Монголын дотоодын улс төрийг анхааралтай ажиглах болсон билээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!