2024.04.20, Saturday
spot_img
НҮҮРУлс ТөрЕрөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг суллалаа

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг суллалаа

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өмгөөлөгч Д.Батсүх, Б.Баясгалан, Г.Оюунцэцэг нараас ирүүлсэн “Шүүгдэгч Ж.Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай” хүсэлтийг шүүх өнөөдөр 10,00 цагт хэлэлцэн суллажээ.

Өмнө нь, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Э.Эрдэнэбат нарын 5 хүнд холбогдох хэргийг шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор хэргийг хянан хэлэлцээд 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр 43 дугаартай тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Хяналтын шатны шүүхийн шийдвэр хууль зөрчсөн гэж үзвэл энэ хуулийн 40.1 дүгээр зүйлд заасан этгээд уг шийдвэрийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно…” гэсний дагуу өмгөөлөгч нар гомдол гаргаж байсан ч “…Хэргийн прокурорт очтол шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарт урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Д.Ганбат, С.Мандахбат нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй…” гэх заалтыг анхан шатны шүүх үгүйсгэх, өөрчлөх, хүчингүй болгох хууль эрх зүйн боломжгүй гэж шийдвэрлэсэн юм.

Харин энэ удаад прокурорт хэрэг нь очсон учраас гомдлыг хэлэлцээд суллажээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!