2024.04.18, Thursday
spot_img
НҮҮРУлс ТөрХ.Баттулга: Ж.Эрдэнэбат хүсэл шуналаа татаж болдоггүй юм уу?

Х.Баттулга: Ж.Эрдэнэбат хүсэл шуналаа татаж болдоггүй юм уу?

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны хамгийн халуун сэдэв нь Ж.Эрдэнэбатын гишүүний тангараг өргөх ёслол болоод АНУ-д суугаа Элчих сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудал байв. Учир нь, Монголын нэгдүгээр хүн Х.Баттулга уг хоёр хүнд реакцитай хандаж, Ё.Отгонбаярыг элчингээс нь эгүүлэн татах санал гаргаж, Ж.Эрдэнэбатын гишүүний тангараг өргөхийг эрс эсэргүүцсэн. Гэвч, түүний санал, эсэргүүцлийг МАН-ын бүлэг нохой хуцсан чинээ тоосонгүй. Товчхондоо, нэгэн цагт МАН-ын албан бус дарга явсан Х.Баттулгыг үг үнэд хүрэхээ байжээ гэлтэй, өнөөдрийн чуулганы байр байдлыг харвал шүү дээ. 


Ж.Эрдэнэбатын тангараг өргөхийн өмнө чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн биеэр морилон ирж, эсэргүүцэл тайлбар хэлсэн боловч УИХ-ын дарга Г.Занданшатараас эхлээд түүнийг пионер маданд орууллаа.

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

 -Өнөөдөр бид нар авлигатай тэмцэх нүсэр ажлыг эхлүүлээд хоёр жил болж байна. Ж.Эрдэнэбат хариуцлагыг ухамсарлах хэмжээний албан тушаалтан байсан. Тэгэхээр одоогийн нөхцөл байдал нь шүүхээр шийдэгдээгүй тохиолдолд яаран сандран тангараг өргөх хэрэг байна уу. Тэртээ тэргүй энэ УИХ-ын тал хагас нь гэмт хэрэгтэн байгаа. Би ёс зүй яриад байна шүү дээ. Мэдээллүүдийг харахад Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байхдаа өөрийн хамаарал бүхий компанидаа лиценз гаргуулаад авчихсан. Энэ асуудалд нь эрүү үүсгэсэн. Хэрэг мөрдөн байцаах шатандаа явж байгаа. Ж.Эрдэнэбат нэг юм бодно биз.

Энэ УИХ бага ард түмний төлөөлөл биш болсон. Яагаад гэвэл сонгууль мөнгө болсон. Иргэдийг зориуд ядууруулсан, халамж тараасан.  Би санаж байна, 2016 онд Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “шударга ёс энэ танхимаас эхлэх ёстой гэж хэлж байсан” шүү. ЖДҮчдыг УИХ-д оруулж ирэхэд бүгдээрээ гар, гараасаа хөтлөлцсөөр байгаад гурван хүнд л ял өгүүлсэн шүү дээ.

Өрх болгонд сая төгрөг өгье гэсэн байхгүй. Ээлжит бус чуулган зарлая гэсэн байхгүй.  Ж.Эрдэнэбат хүсэл шуналаа татаж болдоггүй юм уу. Гишүүн бол үзээгүй юм биш.  Энэ бол эмгэнэлт жүжиг болох гээд байна шүү.

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР:

-Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож үг хэлж болно. Гэхдээ Бүрэн эрх нь хэрэгжиж байгаа УИХ-ын гишүүний халдашгүй эрхэнд халдаж шоронд хийсэн нь УИХ-ын тухай болон Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн. УИХ-ын Үндсэн хуульд УИХ-ын гишүүний бүрэн эрх дараагийн УИХ-ын гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно гэж заасан. УИХ-ын гишүүн зөвхөн гэмт хэрэг үйлдэж байхдаа буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчлагдсан тохиолдолд л бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх ёстой.

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

-Өнөөдөр цагаан захтангуудын гэмт хэрэг гарын үсэг байдаг. Тэд мал хулгайлдаггүй юм, хүн дээрэмддэгүй юм. Гарын үсэг бол газар дээрх нотлогоо нь. Дүү нь 69 хувь эзэмшдэг компанид алтны орд бил үү авч өгсөн гэгддэг.

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР:

УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхэд халдсан хууль бусаар халдсан байдлаа шүүхээс засч, залруулсан. Тиймээс Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангарагаа өргөнө өө.

Ийнхүү ҮАБЗ-ийн хоёр “цэц” булаацалдсаны эцэст Ерөнхийлөгч чуулганы хуралдааныг орхин гарч, Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүнийхээ тангаргийг өргөсөн юм.

Холбоотой мэдээ

1 сэтгэгдэл

  1. erdenebatiig l xurald sonpogdogvi bxadni shorond xiisen tuxain ve man yltnixaa neriig tataj awax bsn tgdl xar mashinar luiwardaj ix gishvvn bolsondo odoo man ter chigere yltanguud

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!