ШШГЕГ-ын 411 хорих ангид ял эдлэж байгаа Ерөнхий сайд асан М.Энхсайханыг АН-ын гишүүд өчигдөр эргэж очсон байна. Тиймээс тус намыг гишүүд мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын дарга М.Тулгат: Ардчилсан намын зүгээс Монголд үзэл санааны хоригдлууд бий болсон гэж үзээд хүний хууль ёсны эрхийг хамгаалах, хүний шударга ёсны шүүх эрхийн төлөө ажлын хэсэг байгуулсан. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан, С.Баяр нар шоронд хоригдож байна. Мөн Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүст хэрэг үүсгэж, айлгаж, дарамтлах боллоо. Монгол Улс ардчиллыг шоронд хүртэл аваачих ёстой. Шударга шүүхийг бий болгох ёстой. М.Энхсайхан гуай хэлж байна лээ. “АН-ын удирдлагууд шоронд ирж байгаа нь улс төрийн намын удирдлагууд шоронгоо эргэж байгаа анхны тохиолдол болж байна” гэсэн. Ер нь цаашдаа Ардчилсан нам шоронгоо эргэе хөдөлгөөн өрнүүлнэ.
АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай: Хүний эрх, эрх чөлөөтэй хролбоотой шийдвэр нь тухайн улсын хэрэг биш, олон улсын хүний эрхийн асуудал байдаг. Цаашид ямар нэгэн улстөрийн албан тушаалтан хэн нэгнийг хэлмэгдүүлдэггүй байх ёстой юм. Бид АНУ болон Европын холбооны хүний эрхийн байгууллагуудтай уулзсан. Монгол Улс бусдыг үзэл бодлоор нь шүүх, яллах тогтолцоо руу орчихлоо. М.Энхсайханыг Монголын шүүх хэлмэгдүүлсэн. Энэ асуудлаар олон улсын хүний эрхийн байгууллагад хандана.
А.Анар