2019 онд Орос Улсад үйлдэгдсэн авлигын гэмт хэргийн улмаас 55.1 тэрбум (722 сая ам.доллар) рублийн хохирол учирсан талаар ОХУ-ын Ерөнхий Прокурорын газрын мэдэгдэлд дурдсан байна.
2019 онд үйлдэгдсэн бүх төрлийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нийт дүнгийн 8.8 %-ийг авлигын гэмт хэргийн улмаас үүссэн хохирлын хэмжээ эзэлж байна. Үүний 4.1 тэрбум рублийн хохирлыг сайн дураар төлсөн бол 1.5 тэрбум орчим рублийн хөрөнгө, мөнгө, үнэт зүйлийг хураан авч нөхөн төлбөр хийжээ. Мөн яллагдагчдын 18.2 тэрбум рублийн үнэтэй эд хөрөнгийг хураан авсан байна.
Өнгөрсөн жилийн хугацаанд авлигын улмаас үүссэн хохирлыг нөхөн төлүүлэх прокурорын 312 нэхэмжлэлийг шүүхээс шийдвэрлэсэн. Үүнээс 2 тэрбум рублийн хохирлыг нөхөн төлүүлжээ.