2024.04.27, Saturday
spot_img
НҮҮРДэлхийКоронавирусээр халдварласан хүний тоо 5 саяыг давлаа

Коронавирусээр халдварласан хүний тоо 5 саяыг давлаа

Дэлхий дахинд коронавирусээр халдварласан нийт тохиолдлын тоо 5 саяыг даваад байна. Сүүлийн мэдээллээр нийт 5,088,473 хүн халдварласан бол 329,772 хүн нас бараад байна. Харин халдвар аваад эдгэсэн хүний тоо 2 саяыг даваад байна.

Зөвхөн АНУ-д коронавирусийн халдварын хамгийн их тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нийт халдвар авсан хүмүүсийн гуравны нэг нь тус улсад бүртгэгдсэн байна.

Халдварын тохиолдлын тоо хамгийн их бүртгэгдсэн жагсаалтын хоёрдугаарт ОХУ бичигдэж байна. Тус улсад халдварын 308705 тохиолдол бүртгэгдэж, 2972 хүн нас баржээ. Харин Бразил улсад 293,357 тохиолдол бүртгэгдэж, халдварын улмаас 18894 хүн нас баржээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!