2024.04.23, Tuesday
spot_img
НҮҮРМонголТусгаарлах байраар дамжуулж мөнгө угаалт явагдав уу

Тусгаарлах байраар дамжуулж мөнгө угаалт явагдав уу

Алтанбулагийн боомтоор өчигдөр ОХУ-аас 200 гаруй оюутан иржээ. Тэдний заримыг нь Дарханд, үлдсэнийг нь Улаанбаатарт тусгаарлажээ.

Оюутнуудыг галт тэргээр авчрахдаа, нэг купенд дөрөв хүн сургууль сургуулиараа хуваагдан орсон ч вагонд агаарын солилцоо байхгүй, бие засах ч боломжгүй хүнд нөхцөлд ирсэн аж. ОХУ-д сурч байсан оюутнуудын төлөөлөл өнөөдөр өглөө 09 цагийн үед гандангийн ард талын МҮИС-ийн дотуур байранд байрласан байна. Гэвч тухайн тусгаарлах байрны өрөөний цэвэрлэгээ маш муу, бохир байгаа төдийгүй ариун цэврийн өрөө нь усгүй, цахилгаан шат нь ажиллахгүй байгаа учраас оюутнууд чемодантай хувцсаа бариад 12 давхар хүртэл явганаар гарчээ. Өдрийн 15 цаг хүртэл нэг ч оюутнаас шинжилгээ аваагүй, аяга хоол, цай ч өгөөгүй хүндхэн нөхцөлд байлгаж байна.

Цагдаа шүүх, шинжилгээний байгууллага энэ байрыг нь голоод сольё гэж хэлсэн боловч Хууль зүйн яамны захиргаа удирдлагын хэлтсийн дарга н.Жанчивдорж агентлагуудынхаа мэргэжилтнүүдийн хэлсэн үгийг хүлээж авалгүйгээр, ОХУ-аас ирсэн оюутнуудыг хүйтэн хэрнээ ор дэрний цагаан хэрэглэл байхгүй өрөөнд оруулсан байна. Учир нь зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэхүү тусгаарлах байрыг Хууль зүйн яам олж, гэрээ байгуулжээ.

Магадгүй тусгаарлах байраар дамжуулж мөнгө угаалт явагдаад байгаа юм биш биз гэх хардлага төрж байна. Тусгаарлах байранд байгаа оюутнууд 1 сая 50 мянган төгрөгийн төлбөр төлнө. Гэвч яг одоогийн байдлаар хүйтэн өрөөнд нөмрөөд дулаацчих хөнжил ч өгөөгүй байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!