2024.05.19, Sunday
spot_img
НҮҮРМонголФранц иргэний уушиг эдгэж эхэлжээ

Франц иргэний уушиг эдгэж эхэлжээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар  цаг үеийн мэдээлэл өглөө.

Гадаадын улс орнуудаас ирж, Монголдоо тусгаарлагдсан бүх иргэдийг эмнэлгээс гарсны дараа гэртээ дахин 14 хоног тусгаарлах, ажиглалтад авах ЭМЯ-ны саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн юм. Тусгаарлагдсан иргэдээс  коронавирусийн шинжилгээ гурван удаа авсны дараа  халдвар илрээгүй бол эмнэлгээс гаргах юм байна. Мөн  эмнэлгээс гарч гэртээ өөрийгөө тусгаарлах иргэдийн  утсанд байршил тогтоогч байршуулж, хэрэв гадагшаа гарах, утсаа унтраавал Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно гэдгийг анхаарууллаа.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.БУЯНЖАРГАЛ:

Нийт 3222 иргэнийг ажиглалтад авснаас өнөөдөр 2333 иргэн тусгаарлалтад байна.  Орхон аймагт 44 хүнийг нэмж тусгаарлалтад авсан. Тусгаарлалтаас гарч буй иргэдийг гэртээ тусгаарлахад нь  төрийн байгууллагуудын нэгжүүд хяналт тавьж ажиллана. Гадаадаас ирсэн иргэдээс гадна эмч, үйлчилгээний ажилчин гээд 286 хүн 14 хоног тусгаарлагдаж байна. Мөн энэлгийн орыг 243 бэлэн байдалд авсан.  Эрчимт эмчилгээний эмч нарын тоог гаргаж, шаардлагатай үед солилцож ажиллахаар судалсан. Гэмтэл, төрөх, хүүхдийн эмнэлгийн орыг чөлөөлөх боломжгүй. Улсын хэмжээнд эрчимт эмчилгээний 633 ор байна. Цаана нь 233 ор ашиглах боломжтой. ХӨСҮТ-д нэмэлтээр арван ор гаргасан.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

Станбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн эрсдэлт 24 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 22 хүний шинжилгээг хийж байна.

Гуравдугаар сарын 19-нд Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 52 хүнээс коронавирус илрээгүй.

Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 22 хүний хариу сөрөг гарсан. Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Коронавирус илэрсэн 10 хүний биеийн байдал дунд зэрэг, харьцангуй тогтвортой байна. Франц иргэний уушигны өөрчлөлт сэргэж, эдгэж эхэлсэн. Цаашид бид Франц иргэнийг багадаа 10 хоног үргэлжлүүлэн эмчилнэ гэв.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!