2025.05.14, Лхагва
spot_img
Нүүр хуудас блог хуудас 143

ЭМЯ: Коронавирусийн халдвар авсан хоёр хүн эдгэрсэн

0

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн /2020.04.07/ ээлжит хэвлэлийн хурлаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Коронавирусийн халдвар авсан хоёр монгол иргэн эдгэрч, эмнэлгээс гарч байгаа” таатай мэдээллийг хүргэв. Тэд Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр ирсэн хүмүүс аж. Тэрбээр “Өнөөдөр хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч байна. Тэдэнд таван төрлийн шинжилгээг гурван өдөр дараалан хийхэд хариу нь сөрөг гарсан. Цаашид сувиллын газарт хяналтаа үргэлжлүүлнэ. Энэ хугацаанд шинжилгээ авна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээн авч уулзаад, надад үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу ХӨСҮТ-д нэмэлтээр нэг лабораторийн шугам нээгдлээ. Өөрөөр хэлбэл, ХӨСҮТ-д Өмнөд Солонгосын ЭСЯ, Хятадын ЭСЯ-аас өгсөн оношлуураар шинжилгээ хийх өрөө нэмэгдлээ. Өмнөд Солонгосын “Сэжүн” компани, ЭСЯ-наас 3000, Хятад 5000 оношлуур хандивласан байгаа. Ингээд оношлуурын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан үйлчилгээгээ өргөжүүлж байна. Дархан-Уул аймагт ХӨСҮТ-ийн хэмжээний лаборатори ажиллаж эхэлсэн. Цаашид Ховд, Сүхбаатар, Орхон аймагт энэ чиглэлээр нэмэлт лаборатори ажиллуулах бэлтгэл ажил хангагдсан.

Ингэж лабораторийн хүчин чадлаа нэмэгдүүлсэн нь хяналт сайжирна гэсэн үг. Зарим хүн хүсэлтээрээ шинжилгээ өгье гэж байгааг зохицуулаарай гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. Лабораторийн шугам нэмэгдсэн учир зарим хүний хүсэлтийг үндэслэн коронавирус илрүүлэх шинжилгээ авах боломжтой боллоо.

Франц иргэний бие сайн байна. Түүний ажилладаг “Бадрах энержи” компани эмч, ажилтнуудад зориулж ХӨСҮТ-д 100 сая төгрөг хандивлалаа. Энэ хандивыг эмч ажилчдадаа цалин дээр нь жигд хуваан урамшуулал болгож өгөхөөр тохирлоо. 2020 оны дөрөвдүгээр сарын 6-нд ХӨСҮТ-д болон Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Дархан-Уул аймагт тусгаарлагдсан байсан зургаан хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9 хүний давтан шинжилгээнд, Токио-Улаанбаатарын тусгай нислэгээр ирж, тусгаарлагдсан 182, тандалтын шугамын 25 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Өчигдөр ХӨСҮТ-д нийт 222 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийлээ.  Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 183 хүн тусгаарлалтад байна. Дөрөвдүгээр сарын 6-н буюу өчигдөр ХӨСҮТ-өөс 65 хүн хяналт, тандалтын хугацаа нь дуусаад гарч, гэрийн хяналтад шилжин орлоо. Бид дараагийн нислэгээр ирэх иргэдээ авах бэлтгэлээ хангаж байна” гэсэн мэдээллийг өглөө.

Зээлийн үндсэн төлбөрийг тодорхой хугацаагаар хойшлуулах талаар

0

Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын А-84 тоот тушаалтай холбогдуулан ЖДҮХС-аас “хэвийн” зээлдэгчийн өөрийн хүсэлтийг үндэслэн үндсэн төлбөрийг 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны хооронд түр хойшлуулах шийдвэр гаргасан.

Энэхүү төлбөр хойшлуулах үйл ажиллагаанд хамрагдах хүсэлт, нэмэлт шаардлагатай материалыг хүлээж авах хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгож байгааг үүгээр мэдэгдэж байна.

Жич: Дээрх мэдэгдэлтэй холбоотой асуудлаар сангийн 99897557 дугаарт хандаж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САН
2020-04-06

Авлигын улмаас ОХУ-д 772 сая ам.долларын хохирол учирчээ

0

2019 онд Орос Улсад үйлдэгдсэн авлигын гэмт хэргийн улмаас 55.1 тэрбум (722 сая ам.доллар) рублийн хохирол учирсан талаар ОХУ-ын Ерөнхий Прокурорын газрын мэдэгдэлд дурдсан байна.

2019 онд үйлдэгдсэн бүх төрлийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нийт дүнгийн 8.8 %-ийг авлигын гэмт хэргийн улмаас үүссэн хохирлын хэмжээ эзэлж байна. Үүний 4.1 тэрбум рублийн хохирлыг сайн дураар төлсөн бол 1.5 тэрбум орчим рублийн хөрөнгө, мөнгө, үнэт зүйлийг хураан авч нөхөн төлбөр хийжээ. Мөн яллагдагчдын 18.2 тэрбум рублийн үнэтэй эд хөрөнгийг хураан авсан байна.

Өнгөрсөн жилийн хугацаанд авлигын улмаас үүссэн хохирлыг нөхөн төлүүлэх прокурорын 312 нэхэмжлэлийг шүүхээс шийдвэрлэсэн. Үүнээс 2 тэрбум рублийн хохирлыг нөхөн төлүүлжээ.

ӨНӨӨДӨР: хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

0
Өнөөдөр зурхай

Зурхай: хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Үйл явдал:

    • 11 цагт: Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал,
    • 11 цагт: УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан болно.

Цаг агаар: Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 11 градус дулаан, шөнөдөө -1 градус хүйтэн ба салхины хурд 8м/с байна.

БНСУ: Тахлын үеийн сонгууль

0

2020 онд дэлхийн олон улсад сонгууль явагдаж байгаагийн нэг нь БНСУ юм. Солонгосын парламентын сонгуулийн санал хураалт 4 сарын 15-нд болох бөгөөд 4 сарын 2-ноос сонгуулийн сурталчилгаа эхлэн 14 хоног үргэлжлэх юм. БНСУ-ын хувьд 51,785,079 хүн амтай төрийн гол эрх мэдэл Ерөнхийлөгчид төвлөрдөг ерөнхийлөгчийн засаглалтай улс. Ерөнхийлөгч дангаараа танхимаа бүрдүүлж сайд нар гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж, ажлаа парламентад тайлагнана. Солонгосын парламент 300 гишүүнтэй бөгөөд ээлжит сонгууль нь дөрвөн жил тутамд тухайн жилийнхээ 4 сарын 15 нд явагддаг бол Сөүл хотын дарга, мужууд болон дүүргийн даргыг шууд сонгох орон нутгийн сонгууль нь дөрвөн жилд нэг удаа, ерөнхийлөгчийн сонгууль нь таван жилд нэг удаа тус тус болдог юм.

Энэ удаагийн сонгууль шинэ системээр явагдаж байна. 253 гишүүн нь нэг мандаттай мажоритар, 47 гишүүн нь намын жагсаалт бүхий пропорциональ системээр явагдана. Мөн сонгуулийн хуулинд орсон өөрчлөлтөөр санал өгөх насны босго 19 байсныг бууруулж 18 нас хүрсэн хүн буюу ахлах сургуулийн12-р ангийн сурагчдыг санал өгөх эрхтэй болгосон юм.  Нийт 253 тойрогт 21 улс төрийн намаас 1118 нэр дэвшигч өрсөлдөж байгаагийн 905 эрэгтэй, 213 эмэгтэй, насны ангилалаар авч үзвэл 48.2 хувь нь 50-60 насных бөгөөд нэр дэвшигчдийн дундаж нас 54 байгаа юм. Хамгийн залуу нь 1994 оны  25 настай эмэгтэй нэр дэвшигч байгаа бол хамгийн ахмад 1937 оны 83 настай байна.  Мөн эмэгтэй нэр дэвшигчид 19,1 хувийг эзэлж байна.  Сонгуулийн хуулийн дагуу эмэгтэй нэр дэвшигчдийн сонгуулийн зардлыг төрөөс  даадаг бөгөөд энэ жилийн хувьд 440 тэр бум вонийг 12 улс төрийн намд эмэгтэй нэр дэвшигчдээ дэмж гэж олгоод байгаа. Солонгос улс 2002 онд улс төр дэхь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд “Улс төрийн санхүүжилтийн тухай хуул”-ийн 26 р зүйлд нэмэлт өөрчлөлт оруулж эмэгтэй нэр дэвшигчдийн сонгуулийн зардлыг төрөөс даадаг болсон юм. Энэ удаагийн сонгуульд улс төрийн намуудаас эрх баригч До бүро Минжү нам буюу Ардчилсан нам  нийт 253 нэр дэвшигчдээс хамгийн олон эмэгтэй нэр дэвшигч буюу 32 эмэгтэйг нэр дэвшүүлсэн бол сөрөг хүчин буюу  Мирэ тунхаб Ирээдүйн интеграци нам  26, Минсэн нам 4, Жоны нам 16, Үри гунха нам 8 эмэгтэй нэр дэвшигчийг дэвшүүлсэн байна. Нийт нэр дэвшигчийн 38% магистраас дээш зэрэг буюу докторын зэрэгтэй хүмүүс байгаа юм.

Маск, бээлийтэй сонгууль

Энэ удаагийн парламентын сонгууль дэлхийг хамарсан Covid-19 цар тахлын үед явагдаж байгаагаараа онцлог юм. Дэлхийн зарим улс орнуудад орон нутгийн сонгуулиудыг цар тахлаас болж хойшлуулж байгаа боловч ХБНГУ, Армен зэрэг олон улс сонгуулиа хойшлуулахгүйгээр хугацаанд нь явуулж байгаа. Солонгос улсад мөн адил цар тахал нь сонгуулийг хойшлуулах ноцтой шалтгаан биш гэж үзэж хугацаанд нь явуулж байгаа юм.  СЕХ дэлхий нийтээр Covid 19 тахалтай холбогдуулан нийт  сонгогчдын тоог 43,320 гэж үзэн хамгийн багадаа 58% ийн ирцийг бүрдүүлэх 25 сая сонгогчдын  маскийг бэлдэж өгөхийг засгийн газарт дэмжлэг хүсч сонгуульд оролцож саналаа өгөх ирцийг бүрдүүлэхэд ажиллаж байна.  Сонгуулийн ерөнхий хороо сонгогчдын ирцийг нэмэгдүүлэх үүднээс дуучин жүжигчдэд хандан төрөл бүрийн кампанит ажил явуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд цар тахлын улмаас сонгогчдын ирц буурах магадлалтай байгаа тул Сонгуулийн ерөнхий хороо урьд урьдынхаас илүүтэй анхаарч улс төр ба цэнгээнт өнгө аясыг хослуулан “No Vote No…” кампанит ажлыг зохион байгуулж байгаа юм. Мөн цар тахлын халдварыг сонгуулийн үеэр дахин дэгдээхгүйн тулд сонгогчдод зориулан тусгайлсан заавар, зөвлөмжүүдийг өгч байгаа юм. Сонгууль өгөх байр дээр хүүхдүүд дагуулж ирэхгүй байх, ирэхийн өмнө 30 секундын турш гараа угааж ирэх, маск зүүхийг сануулж байна. Санал авах байрын үүдэнд иргэдйн халуун шалгаж оруулах бөгөөд гарыг ариутгасаны дараа нэг удаагийн бээлий өгнө. Сонгогчид санал өгөхөөр дараалалд зогсохдоо нэг метрийн зайтай хүлээх, хоорондоо ярихгүй байх, дэлгэцэнд нүүрээ таниулах үед маскаа буулгаад буцаад зүүх, гэртээ очоод 30 секундын турш гараа угаах гэх мэтээр зөвлөмж өгч байна. Солонгосын сонгуульд жил ирэх тусам улс төрийн намын тогтвортой гишүүдийн тоо буурах нийгэм улс төрийн асуудал хөндсөн удаан цагаар үргэлжилдэг уламжлалт телевизийн шоунууд үеэ өнгөрөөж байгаа юм. Тийм учраас Facebook, Instagram, Youtube tv зэрэг сошиал сүлжээгээр дамжуулан улс төрийн асуудлуудыг хөнгөн хэлбэрээр олон нийтэд хүргэх арга хэрэгсэл болох политайнмент маягийн элементүүд бүхий сурталчилгаа  түлхүү явж байна.

Цар тахал нэр дэвшигчдийн сонгуульт ажилд нөлөөлж байна

Цар тахал Солонгосын эдийн засаг болон өдөр тутмын амьдралд сөрөг үр дагавраа үзүүлсээр байна. Жишээлбэл, маск иргэдэд хүрэлцэхгүй байгаагийн улмаас төрсөн оны сүүлийн тоогоор өдрийг зарлаж худалдаалж байгаа бөгөөд энэ үйл явдалтай холбогдуулан даавуун маск хийх арга зааж өгөх аянг нэр дэвшигчид тойрогтоо өрнүүлж байна. Олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн гэх мэт газруудаад ариутгалын бодис цацаж ариутгал хийх  ажлуудыг хийх зэргээр сурталчилгаагаа хийж байна. Ерөнхийлөгч Мүн Жэ Ин сонгууль болоход 15 хоног дутуу байхад бага орлоготой 14 сая өрхөд 1 сая вон хүртэлх эрхийн бичиг (ваучер) гамшигт үзэгдлийн тусламж үзүүлэхээр болсон юм.

Сонгуулийн гол амлалт, асуудлууд юу вэ?

Улс төрийн намууд орон сууц,  боловсрол, нийтийн тээвэр, сургууль, автобус, эмнэлэг, цэрэг, ажлын байр, хот төлөвлөлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн 10 үндсэн асуудлыг энэ удаагийн сонгуульд онцолж байгаа юм. Мөн Covid 19 цар тахал сонгуулийн томоохон сэдэв болж байна. Нийтлэлийн энэ хэсэгт Солонгосын эрх баригч болон сөрөг хүчний хоёр том намын мөрийн хөтөлбөрөөс тодруулан авч үзье.

Covid 19

Консерватив эвслээс бүрдсэн сөрөг хүчний Сэнүри буюу Мирэ Тунхаб намын хувьд одоогийн эрх баригч нам болон Мүн Жэ Ин ерөнхийлөгчийн Covid19 цар тахалаас ард иргэдээ бүрэн хамгаалж чадахгүй хэрэгжүүлж буй бодлогыг хангалтгүй байна хэмээн үзэж намын мөрийн хөтөлбөрийн хамгийн эхэнд “Covid19” цар тахалаас урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг оруулсан байна. Эрүүл мэндийн яамны харьяа БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийг агентлаг болгох, эмчилгээ сайн хийгдэж буй эмнэлгийг халдварт өвчинтэй тэмцэгч шилдэг эмнэлэгээр өргөмжлөх, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг багаас нь халдварт өвчнөөс урьдчлан сэргийлэх хичээл оруулах зэргийг мөрийн хөтөлбөртэй тусгасан байна.  Цар тахал хамгийн их дэлгэрээд буй Тэгү, Кёнбуг хотын иргэдийн олонхи нь консерватив үзэлтэй гол дэмжигчид юм. Харин эрх баригч нам болох Мүн Жэ Ин ерөнхийлөгчийн засгийн газраас хэрэгжүүлж буй гаргасан шийдвэрийг сурталчлах, дахин халдвар авагчдын тоог нэмэгдүүлэхгүйн тулд иргэдийг гэрээсээ ажлаа хийх, олон нийтийн газар явахгүй байх зэрэг  нийгмээс өөрийгөө хамгаалах аяныг хоёр долоо хоног буюу 4 сарын 19 хүртэл сунган засгийн газрын хэрэгжүүлж буй бодлогыг дэмжин ажиллаж байна.

Жижиг дунд бизнес эрхлэгчид, залуусын гарааны бизнес

До бүро Минжү нам буюу эрх баригч нам:

Аж үйлдвэрийн нөөц, жижиг дунд шинэ эрсдэлтэй бизнес эрхлэгчид болон санхүү эдийн засгийн салбарт чиглэсэн зээлийг хөнгөвчлөх бодлого хэрэгжүүлнэ. Бичил бизнес эрхлэгчдийн хөдөлмөрийн аюулгүй орчинг бүрдүүлэхтогтвортой үйл ажиллагаа явуулах чадавхыг бэхжүүлэх, бичил бизнес эрхлэгчийн тогтвортой орлогын эх үүсвэрийг бий болгох.

Шинэ эрсдэлтэй бизнес болох залуусын гарааны бизнест хөрөнгө оруулах замаар ирээдүйтэй бизнес эрхлэгчдийг олж илрүүлэх, гарааны бизнесээр дэлхийг тэргүүлдэг дөрвөн том гүрний нэг болох, дэлхийн чадварлаг боловсон хүчнийг татах, гарааны бизнес эрхлэгчдийг өндөр өсөлттэй шилдэг компани болгох ажлыг бодлогоор дэмжинэ. Мөн дэвшилтэт технологи хөгжүүлэгч компаниудад засгийн газраас дөрвөн жилийн хугацаанд 12 их наяд вон фонд үүсгэх, зээлийн нөхцөлийг сайжруулах, хууль эрх зүйн орчинг өөрчлөн шинэчлэх замаар Аж Үйлдвэрийн 4-р хувьсгалыг хөгжүүлнэ зэрэг амлалтуудыг өгөөд байна.

Мирэ Тунхаб нам

Залуусын гарааны бизнесийн эко системийг бий болгох зорилгоор “Залуучуудын гарааны бизнес харилцан туслах нийгэмлэг”ийг байгуулах, гарааны бизнесээ эхлүүлээд уналтанд орсон залууст дахин боломж олгож засгийн газрын санхүүгийн баталгаат дэмжлэгтэй нийцсэн “Дахин бизнест сорих боломж” өгөх холбоог байгуулж амжилттай явж буй салбарын хүмүүсийг холбож өгөх менторинг хөтөлбөр бий болгох, газар тарилангийн чиглэлээр бизнес эрхлэж буй залууст 3 жилийн хугцаатай сар бүр 1 сая воныг хугцааг 5 жил болгон сунгах заалтыг мөрийн хөтөлбөртөө оруулсан юм.

Өндөр настай ахмадуудын ажилгүйдэд халамжийн бодлого

Мирэ Тунхаб нам 50-иас дээш насныханд зориулан долоогоос дээш хүүхэдтэй ахмадуудад жилийн эцсийн татвараас хөнгөлөх, утасны төлбөрийг бууруулах, улсаас үнэгүй вакцинд хамруулах, имплант хиймэл шүд хийлгэхэд эрүүл мэндийн даатгалд хамрагдуулах боломжийг нэмэгдүүлэх, орон сууцны зээлд хамрагдахад улсаас хөнгөлөлт үзүүлж уян хатан нөхцөлтэй болгох зэрэг амлалт өгөөд байгаа.

Харин эрх баригч намаас ахмад настнуудад зориулсан орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, өндөр настай иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн тулд жил бүр 100 мянган ажлын байр бий болгох, тэтгвэрийн доод хэмжээг 300 мянган воноор нэмнэ. Дахин хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг идэвхтэй болгох замаар 60 ба түүнээс дээш настай ахмад настнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ зэргийг онцолж байна.

Гэр бүлийн хүчирхийлэл,эмэгтэйчүүдийн бэлгийн дарамт

До бүро Минжү нам:

Өнгөрсөн дөрвөн жилийн турш БНСУ-д гэр бүлийн хүчирхийлэл,эмэгтэйчүүдийн бэлгийн дарамт зэрэг гэмт хэрэг ихсэнтэй холбогдуулан гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах, цахимаар бэлгийн хандлага үйлдэхээс сэргийлэх арга хэмжээ авах, ажиглалтын камер импортлогч, борлуулагч болон тэдний байршил, дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан систем бий болгох ажлуудыг мөрийн хөтөлбөртөө зааж өгсөн. Мөн эдний намаас “Ухаалаг хотын нэгдсэн платформ” хэмээх хөтөлбөр дэвшүүлж эмэгтэйчүүдийг гэнэтийн халдлагаас хамгаасан аппликейшн, улс даяархи хяналтын камер, улсын онцгой байдлын газар болон байршил илрүүлэгчтэй бугуйвч зэрэг дэд бүтцийг холбосон нэгдсэн системээр эмэгтэйчүүдийг гэнэтийн халдлагаас хамгаалах ажлыг чангатгах хөтөлбөрүүдийг оруулсан. Хосуудын болзож байх үед гарах хүчирхийллийн шийтгэлийг чангатгах, хохирогчдод үзүүлэх тусгай хуулийг батлах ганцаараа амьдарч буй эмэгтэйчүүдэд зориулсан гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх,гар утсанд нь аюулгүй дохио ирэх систем суулгах гэх смарт ухаалаг тусламжийн багцаар хангахаар тусгажээ.

Байгаль орчин,агаарын бохирдол нарийн ширхэгтэй тоосонцор

Өмнөд Солонгос баруун хойноос илүүтэй салхилдаг учир Хятад болон Монголын агаарын бохирдол, нарийн ширхэгт тоос Солонгосын хойгт нэвтэрч байна гэж Өмнөд Солонгосын Байгаль орчны хүрээлэнгийн судлаачид үздэг. Агаарын бохирдол ард иргэдийн эрүүл мэндэд аюул учруулах болсон тул Өмнөд Солонгосын Засгийн газар ирэх 10 жилийн хугацаанд агаарын чанарыг сайжруулах зорилтыг дэвшүүлсэн. Тэгвэл 2 том намын мөрийн хөтөлбөртөө уг асуудлыг тусгаж өгчээ.

Юуны түрүүнд эрх баригч намын мөрийн хөтөлбөрт Байгаль орчинтой холбоотой уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нарийн тоосонцорыг багасгахын тулд 2050 он хүртэл нүүрс төрөгчийн ялгаралтыг тэг болгосон улс болохын төлөө дунд болон урт хугацааны төлөвлөгөө боловсруулж, “Шинэ Ногоон Хэлцэл”-ийн тухай суурь хууль санаачлан батлах, Уур амьсгалын эрсдэлд бэлтгэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хөрөнгө оруулалтыг нэмэх замаар нүүрстөрөгч бага ялгаруулдаг эрчим хүч, аж үйлдвэрийн инновацийг дэмжиж 2040 он хүртэл бичил тоосонцорын агаар дахь агууламжийг хөгжингүй орны төвшин болох 10m3 буюу 40% болгож бууруулах зэрэг тусгажээ. Харин сөрөг намууд Ассамблейн даргийн доорх нарийн ширхэгтэй тоосонцороос урьдчилсан сэргийлэх хороог тусгай хороо болгон өөрчлөх, олон улсын байгуулагуудтай хамтран ажиллах, төрийн байгууллагын машинуудыг байгальд ээлтэй машинаар солих ,агаарын бохирдол ихтэй бүс нутгийн сургуульд агаар цэвэршүүлэгч суулгах, сургуулийн автобусыг байгальд ээлтэй машинаар солих зэргийг тусгажээ. Зам тээврийн ослоос бага насны хүүхдийг урьдчлан сэргийлэх арга хэмжээг шат дараалалтай авч,төрийн албан хаагч цагдаа, гал унтраагчдийн хэрэгслийг хангах санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлэх, хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байгааг харгалзан үзэж цалинг 200000 воноор нэмэгдүүлэх зэргээр мөрийн хөтөлбөртөө тусгаж өгсөн байна. Ийнхүү БНСУ-ын хоёр том улс төрийн намын мөрийн хөтөлбөрийг судлан үзэхэд өөрсдийн намын сонгогчиддоо чиглүүлсэн хөтөлбөр болсон байна. Ардчилсан нам буюу До бүро Минжү намын хувьд хамгийн их дэмжигчид болох 20-50 насны залуучуудад,үйлдвэрчний эвлэлийнхэн жижиг дунд бизнес эрхлэгчид зэрэг бүлгийнхэнд илүү тааламжтай сонсогдох, тэдний дэмжлэгийг авах давуу талтай хөтөлбөрийг мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Улсын их сургуулиудын сургалтын чанарыг сайжруулж, сургалтын төлбөрийн дарамтыг ууруулах, Аж үйлдвэрийн 4 хувьсгалын үе дэх залуучуудын хөдөлмөр эрхлэлт, жижиг дунд бизнесийг дэмжих, шинээр гэр бүл болж буй гэр бүлүүд,эмэгтэйчүүдэхүн бүрийн амьдрахыг хүсдэг хөдөө тосгоноос иргэдэд эрүүл аюулгүй хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх зэргийг нарийн тусгасан байна.  Харин сөрөг хүчний Мирэ Тунхаб намын мөрийн хөтөлбөр иргэн бүртээ гэхээсээ илүү тэднийг дотор нь ангилж,ялгасан байдлаар бодлого хэрэгжүүлэхээр тусгажээ мэдээж өөрсдийн намын залуучууд гэхээсээ илүү өндөр настай ахмад дэмжигчидэд зориулан гаргасан хөтөлбөр давуу илт байгаа нь харагдаж байлаа. Мөн ихэнх заалт нь эдийн засгийг дэмжихэд чиглэсэн “Найдвартай эдийн засаг” цогц багц хөтөлбөрийг зарласан байна.

Дайрах тусам тайрна

0

Сүхбаатарын талбайн өмнөх “Хонхтой цэцэрлэг”-ийг 3.2 тэрбумаар тохижуулахаар Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан шийдвэрлэсэн бөгөөд энэ нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад буй.

Гэсэн ч хотын дарга бууж өгөхгүй, улстөржих тусам ажлаа хийнэ гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл түүний энэ үйлдлийг олон нийтийн сүлжээнд эсэргүүцэх хүмүүс олон байгаа бөгөөд “Дайрах тусам тайрна” гэх хэлц үг хүртэл гарсан байна. Үүний өмнө хотын даргын хамаарал бүхий компани Туулын бургасыг сүйтгэсэн асуудал нь сөхөгдөж, өнгөрсөн жилийн өдийд бөөн дуулиан тарьж байв.  Энэ талаар тэрбээр “Оюуны ундраа групп 1700-1800 гаруй ажилтантай. Би НИТХ-ын дарга болсноос хойш компанийн үйл ажиллагаанд оролцолгүй хоёр жил болж байна. Олон мянган хүнтэй компанийн ажилтнуудыг бүртгэх боломж байхгүй учраас би одоо мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн тайлбар хэлж байна.

Ямартай ч коронавирусийн тархалтаас хамгаалж, улс орнууд эмнэлэг барьж байхад манайх цэцэрлэг барьж байгаа нь хотын дарга ийм мэдрэмжгүй юу эсвэл “идэж уух” асуудал яригдав уу гэдэг нь анхаарал татаж байна.

Аса аварга "номхорчээ”

0

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор Монголд ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан Ерөнхийлөгчийн зөвлөх, Асашёорюү Д.Дагвадорж  тусгаарласан газраа голж, “Би тэнд байрлах ёстой, тусгай машинаар явна” гэхчлэн хамгаалалтынханд хүндрэл учруулсан гэх мэдээлэл өнгөрсөн Баасан гаригт олон нийтийн сүлжээнд цацагдсан.  Харин энэ талаараа тэрбээр “Би карантинаа барина! Харин нэг асуудал байна! ХӨСҮТ-ийг ч голсон зүйл байхгүй! Улаан бурхны үед аппарат болон агаар шүүгч тусламж өгч байсан! Би хэвтрээ голох тийм хүн биш! Асуудал юундаа байсан бэ гэвэл Японд байсан бид нар Токиогийн өнөөдрийн нислэгт бусад улсаас дамжиж ирсэн 57 хүнтэй цугтаа баймааргүй байна аа гэж хэлсэн! Хүнд хэцүү үе, дэлхий тэр чигээрээ хэцүү байгаа энэ үед ийм өндөр эрсдэл үүрүүлэхийг гэр бүлдээ хүсэхгүй! Хэн ч хүсэхгүй! Асуудал энэ!” хэмээн бухимдаж нүүр номын хуудсаараа дамжуулан МАН-ын дарга нар хүүхдээ хар машинаар зөөлөө хэмээн хуурай агсам тавьсан.

Сошиал уураа “сад тавьсан” түүнийг Ерөнхийлөгчөөс банга хүртсэн үү эсвэл төрсөн ах Д.Сумъяабазартаа загнуулав уу, эсвэл хэлсэн үг болгондоо ороогдохоосоо айсан уу, ямартаа ч таг чиг болжээ. Тэрбээр ХӨСҮТ-д 21 хоног тусгаарлагдах юм.

 

Ерөнхийлөгчийн УРИАЛГА БА УЛС ТӨР

0

УИХ-ын хаврын чуулганы нээлт яг одоо болж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга хаврын чуулганы нээлтийн үеэр үг хэлэв. Тэрбээр “Энэ удаагийн хаврын чуулган нэн төвөгтэй, эрсдэл хүндрэлтэй цаг үед нээгдэж байна. Титэмт вирусийн халдвар нэг саяыг давжээ. Нөхцөл байдал хүндэрч байна. Тиймээс миний бие саяхан гаргасан уриалгаа дахин сэргээн, тайлбарлаж ойлгуулах нөхцөл үүслээ. Цар тахал Монголыг тойрохгүй, дайрах нь тодорхой болж байгаа тул төрөөс хямралыг давах цогц арга хэмжээг яаралтай батлах санал гаргасан.

Бусад улс орны захиалсан эм эмнэлгийн хэрэгслийг замаас нь булаан авах үзэгдэл соёл дэвшлийн манлай улсуудад гарч байна. Баттай эх сурвалж тархалт 1-2 жил үргэлжлэх төлөвтэй байгааг хэлж байна. Зарим улсууд цар тахлыг давагдашгүй хүчин зүйл бус дайныг нөхцөлийг бий болголоо гэж үзсэн. Сонгуулийг хойшлуулах нь хамгийн эрүүл шийдвэр бөгөөд нэг хүний гарт эрх мэдлийг төвлөрүүлэх нь хэмээн таамаглаж байгаа хүмүүсийг хуулиа уншихыг зөвлөж байна. Ийм нөхцөлд эрх мэдэл УИХ-д очно гэдэг нь тодорхой заасан” гэлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын 2020-ны сонгуулийг хойшлуулах уриалгадаа:

  • Нэг. Юуны өмнө улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, үүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах. 
  • Хоёр. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэх. 
  • Гурав. Хямралын үед хамаг хүндрэл бэрхшээлийг үүрэн гарах үйлдвэр, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих “Хямралын эсрэг” тусгай сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах дүрэм журам боловсруулах. 
  • Дөрөв. Нийт иргэд, ялангуяа хүүхдийн амьжиргааны түвшинг хэвээр хадгалах, тэтгэх, ажилгүйдлийг бууруулах, түүнээс ирэх цохилтыг зөөлрүүлэх, иргэдээ наад захын хэрэгцээт зүйлсээр тасралтгүй хангах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах. 
  • Тав. Энэ асуудлыг Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөр хэлэлцэж, хямралд бэлтгэж, түүнийг даван туулах эрдэмтэн мэргэжилтнээс бүрдсэн цомхон бөгөөд чадварлаг комиссыг (хороо) нэн яаралтай байгуулж, ажлын төлөвлөгөө, хуваарь гаргах. 
  • Зургаа. Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх. Ташрамд дурдахад, энэ бол дарангуйлал огтхон ч биш, зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээ  болохыг тодотгосон байдаг.

Ийнхүү Ерөнхийлөгчийн зүгээс парламентын сонгуулийг хойшлуулахыг удаа дараа уриалах болсон нь үнэхээр коронавирусээс аюулаас болгоомжилсон уу, аль эсвэл  авторитари дэглэм тогтоохыг хүсэв үү гэдэг нь анхаарал татаж байна. Ямартай ч түүний төрийн удирдлагыг төвлөрүүлэх хүсэлтийг хүлээж авах эсэх нь МАН-ын үнэмлэхүй олонхоос шалтгаална.

Сүрьеэгийн вакцин хийдэг улсад нас баралт багатай байна

0

Гуравдугаар сард “Covid-19” өвчний талаар эрдэмтдийн хийсэн тандалт судалгааний үр дүнгээс танилцуулж байна.

    1. АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн судалгаагаар Коронавируст халдварын эрсдэл ахмад эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд өндөр байгаа учраас тэднийг хөнгөн ажил үйлчилгээнд шилжүүлэн ажиллуулах шаардлагатай гэж үзсэн байна.
    2. БНХАУ-ын судлаачид коронавирусийн халдвар нүдний эмч нарт халгаатай гэж дүгнэжээ. Шинж тэмдэггүй өвчтнөөс үзлэгийн үеэр нүдний эмч халдвар авч нас барсан тохиолдол гарсан учраас энэ чиглэлийн болон хамар, хоолойн эмч мэргэжилтнүүдийг хувийн хамгаалах хэрэгслийг стандартын дагуу ашиглахыг зөвлөжээ.
    3. Сингапур улсын “Saw Swee Hock” Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судлаачид тус улсад 3-р сарын 16 хүртэл бүртгэгдсэн коронавируст халдварын 157 тохиолдлын 6.5% нь шинж тэмдэггүй үедээ бусдад халдвар тараасан гэж үзжээ.
    4. АНУ-ын Сиэтлийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судлаачид мөн коронавируст халдвартай өвчтний 12.6% нь шинж тэмдэггүй үедээ халдвар тараах магадлалтай гэж үзжээ.
    5. Харвардын их сургууль 2003 онд гарсан SARS-ын тархалтад цаг агаар нөлөөлөөгүй болохыг тогтоожээ. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ, хөдөлгөөний хязгаарлалт, хөл хорио зэрэг үйл ажиллагааны үр дүнд халдварыг зогсоосон гэж дүгнэжээ. Эрдэмтэд харин томуу, томуу төст өвчин улирлаас хамаардаг гэсэн байна.
    6. Нью-Йоркийн Технологийн институтийн био-анагаахын тэнхимийн судлаачид хүн амд сүрьеэгийн дархлаажуулалт хийдэг болон хийдэггүй 17 орныг харьцуулан судлахад товлолт вакцин хийдэг орнуудад коронавирусийн халдвар болон нас баралт харьцангуй бага байгааг тэмдэглэжээ. Тухайлбал, Итали, Нидерланд, Бельги зэрэг улсад товлолын дархлаажуулалтад БЦЖ вакцин ордоггүй байна.
    7. Хонг Конгт муур, нохой COVID-19-өөр өвдсөн тохиолдол гарсан учраас гэрийн тэжээвэр амьтдыг мөн хөл хорионд оруулахыг зөвлөжээ.

Б.Батзориг: Цээжээ онгойтол ярих өдөр ирэх биз ээ!

0

УИХ-ын гишүүн Б.Батзориг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ энэ сарын 3-нд буюу өнгөрсөн Баасан гаригт УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлжээ.

Тэрбээр, энэ тухайгаа фэйсбүүк хуудастаа “Гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад гаргалаа. Миний бие өнөөдрөөс эхлээд улстөрөөс ангид байж хариуцлагаа хүлээнэ. Болж өнгөрсөн үйл явдалд тайлбар хэлэх цаг хугацаа өнөөдөр биш. Хэзээ нэгэн цагт цээжээ онгойтол ярих өдөр ирэх бизээ. Цаг хугацаа бүх юмны хэмжүүр болох байхаа. Өөрийгөө өмгөөлөх, тайлбар тавих сэтгэл алга. Өнөөдөр хэлэх ганцхан үг минь УУЧЛААРАЙ” хэмээн бичжээ. Түүнийг бүрэн эрхээс чөлөөлөх асуудлыг 48 цагийн дотор Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэх бөгөөд халдашгүй байдлын дэд хороог Ц.Нямдорж ахалж, Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Ч.Улаан, Д.Лүндээжанцан нарт багтдаг юм.