2024.04.23, Tuesday
spot_img
НҮҮРУлс ТөрЕрөнхийлөгчийн УРИАЛГА БА УЛС ТӨР

Ерөнхийлөгчийн УРИАЛГА БА УЛС ТӨР

УИХ-ын хаврын чуулганы нээлт яг одоо болж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга хаврын чуулганы нээлтийн үеэр үг хэлэв. Тэрбээр “Энэ удаагийн хаврын чуулган нэн төвөгтэй, эрсдэл хүндрэлтэй цаг үед нээгдэж байна. Титэмт вирусийн халдвар нэг саяыг давжээ. Нөхцөл байдал хүндэрч байна. Тиймээс миний бие саяхан гаргасан уриалгаа дахин сэргээн, тайлбарлаж ойлгуулах нөхцөл үүслээ. Цар тахал Монголыг тойрохгүй, дайрах нь тодорхой болж байгаа тул төрөөс хямралыг давах цогц арга хэмжээг яаралтай батлах санал гаргасан.

Бусад улс орны захиалсан эм эмнэлгийн хэрэгслийг замаас нь булаан авах үзэгдэл соёл дэвшлийн манлай улсуудад гарч байна. Баттай эх сурвалж тархалт 1-2 жил үргэлжлэх төлөвтэй байгааг хэлж байна. Зарим улсууд цар тахлыг давагдашгүй хүчин зүйл бус дайныг нөхцөлийг бий болголоо гэж үзсэн. Сонгуулийг хойшлуулах нь хамгийн эрүүл шийдвэр бөгөөд нэг хүний гарт эрх мэдлийг төвлөрүүлэх нь хэмээн таамаглаж байгаа хүмүүсийг хуулиа уншихыг зөвлөж байна. Ийм нөхцөлд эрх мэдэл УИХ-д очно гэдэг нь тодорхой заасан” гэлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын 2020-ны сонгуулийг хойшлуулах уриалгадаа:

  • Нэг. Юуны өмнө улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, үүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах. 
  • Хоёр. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэх. 
  • Гурав. Хямралын үед хамаг хүндрэл бэрхшээлийг үүрэн гарах үйлдвэр, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих “Хямралын эсрэг” тусгай сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах дүрэм журам боловсруулах. 
  • Дөрөв. Нийт иргэд, ялангуяа хүүхдийн амьжиргааны түвшинг хэвээр хадгалах, тэтгэх, ажилгүйдлийг бууруулах, түүнээс ирэх цохилтыг зөөлрүүлэх, иргэдээ наад захын хэрэгцээт зүйлсээр тасралтгүй хангах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах. 
  • Тав. Энэ асуудлыг Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөр хэлэлцэж, хямралд бэлтгэж, түүнийг даван туулах эрдэмтэн мэргэжилтнээс бүрдсэн цомхон бөгөөд чадварлаг комиссыг (хороо) нэн яаралтай байгуулж, ажлын төлөвлөгөө, хуваарь гаргах. 
  • Зургаа. Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх. Ташрамд дурдахад, энэ бол дарангуйлал огтхон ч биш, зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээ  болохыг тодотгосон байдаг.

Ийнхүү Ерөнхийлөгчийн зүгээс парламентын сонгуулийг хойшлуулахыг удаа дараа уриалах болсон нь үнэхээр коронавирусээс аюулаас болгоомжилсон уу, аль эсвэл  авторитари дэглэм тогтоохыг хүсэв үү гэдэг нь анхаарал татаж байна. Ямартай ч түүний төрийн удирдлагыг төвлөрүүлэх хүсэлтийг хүлээж авах эсэх нь МАН-ын үнэмлэхүй олонхоос шалтгаална.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!