2025.05.16, Баасан
spot_img
Нүүр хуудас блог хуудас 136

Онгорхой "шүдтэй” парламент

0

Эрх мэдлээ урвуулан ашиглаж ЖДҮХС-гаас их хэмжээний зээл олгосон асуудлаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өнгөрсөн долоо хоногт төрхөмдөө буцсан билээ.

Тэрбээр өөрийн хамаарал бүхий “Тээвэр ачлал”, “Наму дэвжих” компаниараа дамжуулан гурван тэрбумын хөнгөлөлтэй зээл авсан нь баримтаар нотлогдсон. Мөн албан тушаалтнуудад их хэмжээний зээл олгосон зэрэг асуудлаараа шүүхийн хаалга татсан. НПГ-аас Б.Батзоригт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хэргийг ердийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн аж.

Түүний араас УИХ-ын гишүүн  Д.Дамба-Очир, Л.Энхболд,  Г.Солтан, Б.Ундармаа нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал УИХ-д орж ирж магадгүй байна.

Ямартаа ч МАН-ын дарга У.Хүрэлсүхийн зүгээс Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг өөрийн хүсэлтээр гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхийг зөвлөсөн ч хүлээж аваагүй гэх. Хүчин, хүн амины хэрэг болон албан тушаалын асуудлаар МАН-ын гурван гишүүн төрхөмдөө буцаж, дөрвөн гишүүний хувь заяа дэнжигнэж байна.

Халдвар авсан хүний хөлөнд шинж тэмдэг илрэх болжээ

0

COVID-19 халдвар авсан хүнд халуурах, толгой эргэх, ханиалгах, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг түгээмэл илэрч буйг ДЭМБ болон ЭМЯ-наас мэдээлж байгаа. Монголд бүртгэгдсэн тохиолдлуудын дийлэнх нь хоолой нь өвдсөн байна.  Тодруулбал, 35 тохиолдлуудад доорх эмнэлзүйн шинж тэмдэг илэрчээ. Мөн зарим нь шинж тэмдэггүй өвчилж буйг анхааруулж байгаа билээ.

  • Хоолой өвдөх- 64.7 хувь
  • Гүйлгэх, Толгой өвдөх, Хамар битүүрэх, Ханиалгах – 41.2 хувь
  • Халуурах- 35.3 хувь
  • Булчин өвдөх- 29.4 хувь
  • Ядрах , Бөөлжих- 23.5 хувь
  • Амьсгал давчдах-17.6 хувь
  • Амт, үнэр мэдрэхгүй болох- 16 хувь
  • Үе мөчөөр өвдөх, Дотор муухайрах, Жихүүдэс хүрэх, Нус гоожих -5.9 хувьТэгвэл  ДЭМБ-аас тус өвчний шинэ шинж тэмдгийг зарлажээ. Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ “ДЭМБ-аас COVID-19 халдварын шинэ шинж тэмдгийг өчигдөр танилцуулсан. Халдвар авсан хүний гар, хөлийн хуруу, хамрын үзүүрт улаан, ягаан, хөх өнгийн халуу дүүргэсэн арьсны өөрчлөлт гарч байна.

Үүнийг COVID-19 халдварын эхний шинж тэмдэг гэж үзэж болно гэж ДЭМБ-аас мэдээлсэн. Мөн дээрх шинэ шинж тэмдэг нь ихэвчлэн хүүхдэд илэрч байна” гэв.

Тээврийн жолоочийн эхнэрээс коронавирус илэрлээ

0

Коронавирусийн халдварын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр/2020.04.22/ ээлжит мэдээлэл хийж, Монголд халдварын тоо нэгээр нэмэгдсэнийг дуулгав.

 ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Дөрөвдүгээр сарын 8-нд Сөүлээс тусгай үүргийн нислэгээр ирсэн 281 зорчигчид давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж буй 25 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Энэ нь уушгины хатгаа болон томуугаар өвдсөн хүмүүсээс сорьц цуглуулан коронавирус илрүүлэх шинжилгээ хийж тандаж байгаа юм. Дөрөвдүгээр сарын 21-нд батлагдсан нэг тохиолдол бий. Түүний ойрын хавьтлын 24 хүнийг тогтоож, тэдгээрт шинжилгээ хийхэд нэг хүнээс давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ.  Ингэснээр Монгол Улсад коронавирусийн батлагдсан 35 тохиолдол бүртгэгдэж байна. Эдгээрээс 8 хүн эдгэрч гарсан. Эмчилгээнд 27 хүн байна. Эдгээр тохиолдлууд нь гаднаас зөөвөрлөгдөн ирж байгааг та бүхэн мэдэж байгаа. Иргэд маань анхаарлаа сулруулахгүй, маскаа зүүж байхыг зөвлөе.  Хамтдаа өөдрөг сайхан сэтгэлээр коронавирусийг даван туулъя, ялья. Амжилттай даван туулж гарсны дараа аялал жуулчлал, мах зэрэг нь үнэд орох цаг ирнэ” гэв.

Хойд Солонгосын хоёрдугаар ХҮН

0

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон Пьёняны хоёрдугаар хүн болсныг Японы “Асахи” сонин мэдээлжээ.

Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны бүгд хурлаар Ким Жон Уны хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд төрийн дээд эрхийг Ким Ё Жонд шилжүүлэх шийдвэр гаргасан гэнэ. Үүнээс хойш Хойд Солонгосын удирдагчийн дүүгийн нэр БНАСАУ-ын чухал баримт бичиг дээр гарах болсон гэж эх сурвалж мэдээлжээ.

Сүүлийн өдрүүдэд Ким Жон Ун зүрхний хагалгаанд орсноор биеийн байдал нь тааруухан байгаа талаар барууны хэвлэлээр цацагдах болсон. Тэрбээр өвөөгийнхөө төрсөн өдрийн арга хэмжээнд оролцоогүй, учир нь хүнд хагалгааны улмаас комд орсон, тус улсын төрийн эрх мэдлийг хэн авах бол гэсэн мэдээлэл дэлхийн хэвлэлээр бичигдэж буй. Тэгвэл түүнийг дүү Ким Ё Жон залгамжилж магадгүй аж. Учир нь  үүнээс бүсгүй өнгөрсөн оны сүүлээс СХН-ын Төв хорооны боловсон хүчний асуудал эрхэлсэн зохион байгуулалтын хорооны нэгдүгээр орлогч даргын албан тушаалыг хаших болсон аж. “Асахи” сонин Ким Ё Жоны нөлөө өсөж буйг ахынх нь эрүүл мэндийн байдалтай холбон тайлбарласан байна.

Саяхан АНУ-ын мэдээллийн “CNN” агентлаг Ким Жон Уны эрүүл мэндийн байдал муудсан тухай тагнуулын мэдээллийг судалж байна хэмээн мэдээлсэн билээ.

Сөүл, Германаас ирэх ИРГЭДИЙН АНХААРАЛД

0

комиссоос гарсан шийдвэрийн дагуу тусгай үүргийн нислэгээр 2020 оны дөрөвдүгээр сарын 30-нд БНСУ-ын Сөүл, тавдугаар сарын 2-нд ХБНГУ-ын Франкфурт хотоос иргэдээ татан авахаар болсон.
Уг нислэгээр эх орондоо ирэхээр болсон иргэд  өмнө нь тавигдаж байсан таван шаардлагыг ягштал баримталахыг анхааруулав. Үүнд:

  • Эрүүл мэндийн шалтгаантай (хүнд өвчний улмаас эмнэлгийн магадалгаагаар гадаад улсад эмчилгээнд явсан)
  • Жирэмсэн
  • Бага насны хүүхэдтэйгээ яваа
  • Хөгжлийн бэрхшээлтэй
  • Өндөр настан иргэдийг эрэмбэлэн хамруулна.

Эдгээр шаардлагыг нотолсон баримтыг өргөдөл гаргасан иргэн нэрээ бичин [email protected] цахим хаягаар дөрөвдүгээр сарын 24-ийг хүртэлх хугацаанд ирүүлэх аж.
Мөн Эрүүл мэндийн яамнаас тавьж буй шаардлагын дагуу сүүлийн 48 цагийн дотор коронавирусний шинжилгээ  заавал хийлгэсэн байна.

Улаанбаатар руу орох, гарах хөдөлгөөнийг Бямба гариг хүртэл хаав

0

УОК өчигдөр хуралдаж, Сэлэнгэ, Дархан-Уул, Улаанбаатар руу орж, гарах бүх хөдөлгөөнийг хаалаа. Энэ талаар УОК-ын гишүүн, ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Бадрал мэдээлэл өгсөн юм.

Лу Болдын мэдрэмжгүй улстөр

0

Шинэ коронавирус анх Хятадын Ухань хотод тархах үед Монголоос Герман руу явсан УИХ-ын гишүүн Лу.Болд Европт байдал бишдэнгүүт хамгийн эхний тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн.

Тэрбээр ХӨСҮТ-д тусгаарлагдан хэвтэж байхдаа 30 жил үйлчлүүлээгүй улсынхаа эмнэлгийн хэцүүдсэнийг гайхаж байв. Олон нийтийн сүлжээнд түүний ойрын хамаарал бүхий хүн коронавирус туссан гэх мэдээлэл цацагдсан. Гишүүнийн зүгээс энэ талаар албан ёсоор үгүйсгээгүй. Ямартаа ч эмнэлгээс гарсан даруйдаа тэрбээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартаа уулзаж, улс төрөө хийгээд эхэлжээ.

Уг нь, гучин жил хэвтээгүй улсынхаа эмнэлэгт уушиг орлуулагч нэгийг бэлэглэсэн бол нэмэх оноо цуглуулах байв. Даанч, ийм мэдрэмж Л.Болдод байхгүй л дээ.

 
 

Тээврийн жолоочоос коронавирус илэрлээ

0

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн дахин нэг тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн талаар өнөөдөр 14.10 цагт мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Интермед эмнэлгийн өвчтөний шинжилгээний хариу сөрөг буюу коронавирус халдвараар өвчлөөгүй болох нь батлагдлаа. Энэ хүнтэй ойр байсан гурван хүний хариу мөн сөрөг гарлаа. ХӨСҮТ 24 цагаар хоёр лабораторид коронавирус илрүүлэх шинжилгээ хийж байна. Эдгээр лабораторид ажиглалтад байгаа, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 80-500 гаруй шинжилгээг хийж байна. Эдгээр хүмүүсийн нэгээс коронавирус илэрлээ. Энэ тохиолдол нь энэ сарын 18-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн жолооч хүн байгаа. Алтанбулагийн боомтоор орж ирсэн хүмүүсийг нэг нэгээр нь буудалд тусгаарласан байсан. Уг хүн мөн тусгаарлагдсан байсан бөгөөд гэр бүлийн хүнийх нь хамт ХӨСҮТ-д тусгаарласан. Эхнэрт нь одоогоор шинж тэмдэг илрээгүй ч тусгаарлаж байгаа. Мөн энэ хүн нь хоёрдугаар сарын 21-нд ОХУ-аар дамжин Будапешт хот хүртэл явсан байсан” гэлээ.

Наадам зохион байгуулах бэлтгэлээ хангаж байгаа

0

Гуравхан сарын дараа монгол түмний үндэсний их баяр наадам болно. Гэвч, цар тахлаас шалтгаалан энэ жил наадмыг зохион байгуулахгүй гэсэн мэдээлэл цацагдаад байгаа билээ. Энэ талаар  БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс тодруулахад, Монгол хүн бүр үндэсний их баяр наадмаа хүсэн хүлээдэг. Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулна гэж тооцоолон, бэлтгэл ажлыг хангаж байгаа гэв. Коронавирусний дэгдэлттэй холбоотойгоор улсын баяр наадмыг тэмдэглэхгүй, өнжих эсэх асуудлыг судалж байгаа, энэ талаарх саналаа Онцгой комисст хүргүүлэхээр бэлтгэж байгаа гэх мэдээллийг үгүйсгэсэн юм.

Дашрамд дурдахад, цар тахлаас болж цагаан сарыг монголчууд гэр гэртээ тэмдэглэсэн. Мөн олон хүн цуглуулсан арга хэмжээг нийтээр хориглоод байгаа бөгөөд бөхийн барилдаанууд ч зохиогдохгүй байгаа юм.

Э.Бат-Үүл: 1937 оны хэлмэгдүүлэлтийг өнөөдөр явуулж байна

0
Э.Бат-Үүл-шүүх

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нарын 10 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр өглөө Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, хэргийн нэг оролцогчийн өмгөөлөгч ирээгүй, мөн өмнөх хуралдаанаас гэрчийн мэдүүлэг авахаар дуудсан зарим гэрч нар ирээгүй шалтгаанаар хойшиллоо. Шүүх хуралдааныг шүүгчдэгчдийн өмгөөлөгч нарын саналыг харгалзан тавдугаар сарын 13-ны 10.00 цагт товлов. Өмнө нь мөн шүүх хурал дөрөвдүгээр сарын 6-нд товлогдож хойшилж байсан юм.

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл:

-Миний хувьд шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлгүй, аль болох нь асуудлаа түргэн шийдэж, үнэн мөнөө олмоор байна. Шүүх хуралдааныг нээлттэй явуулах нэг л шаардлага тавьж байгаа. Яагаад гэвэл энэ хэргийг шалгах явцад АТГ, прокурорын зүгээс байж боломгүй хууль зөрчсөн ажиллагаа явуулсан. Намайг хэрэгт унагахын тулд ямар ч гэм зэмгүй 10 хүнийг энэ хэрэгт татсан. Гэм зэмгүй хүнийг хэрэгт татаж оруулж ирээд, хүчээр өөрсдийнх нь эсрэг мэдүүлэг өгүүлээд, түүн дээрээ тулгуурлаж яллах дүгнэлт үйлдээд явж байгаа. Яг 1937 оны хэлмэгдүүлэлтийг өнөөдөр явуулж байна. Тиймээс энэ хэргийн үнэн зөвийг олохын тулд шүүх хуралдааныг нээлттэй явуулах ёстой. 2016 оны оны сонгуулийн дараа, намайг хотын даргын ажлаа өгөхтэй зэрэгцээд энэ хэргийг эхлүүлсэн шүү дээ. Тэр үед намайг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээс болж энэ бүх дайралт эхэлсэн.