2024.10.4, Friday
spot_img
НҮҮРМонголУлаанбаатар руу орох, гарах хөдөлгөөнийг Бямба гариг хүртэл хаав

Улаанбаатар руу орох, гарах хөдөлгөөнийг Бямба гариг хүртэл хаав

УОК өчигдөр хуралдаж, Сэлэнгэ, Дархан-Уул, Улаанбаатар руу орж, гарах бүх хөдөлгөөнийг хаалаа. Энэ талаар УОК-ын гишүүн, ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Бадрал мэдээлэл өгсөн юм.

-Европын холбооны улсаас ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор орж ирсэн олон улсын ачаа тээврийн жолоочоос шинэ коронавирус буюу COVID-19 илэрсэн. Иймд урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын орох, гарах чиглэлийн хот хоорондын зорчигч тээвэр болон суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг өнөөдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 21-ний 21:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл хязгаарлах шийдвэр гаргалаа” гэлээ.

Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас аль ч чиглэлд гарах, мөн тус хот, аймгууд руу аль ч чиглэлээс орох хөдөлгөөнийг хязгаарлаж байна.

Улсын Онцгой комиссын уг шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр нарийвчилсан журам гаргахыг аймаг, нийслэлийн Онцгой комисст үүрэг болгосон байна.

Хязгаарлалт тогтоосон энэхүү хугацааг цаашид сунгахгүй байх чиглэл барьж байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!