2024.04.27, Saturday
spot_img
НҮҮРУлс ТөрОнгорхой "шүдтэй” парламент

Онгорхой "шүдтэй” парламент

Эрх мэдлээ урвуулан ашиглаж ЖДҮХС-гаас их хэмжээний зээл олгосон асуудлаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өнгөрсөн долоо хоногт төрхөмдөө буцсан билээ.

Тэрбээр өөрийн хамаарал бүхий “Тээвэр ачлал”, “Наму дэвжих” компаниараа дамжуулан гурван тэрбумын хөнгөлөлтэй зээл авсан нь баримтаар нотлогдсон. Мөн албан тушаалтнуудад их хэмжээний зээл олгосон зэрэг асуудлаараа шүүхийн хаалга татсан. НПГ-аас Б.Батзоригт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хэргийг ердийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн аж.

Түүний араас УИХ-ын гишүүн  Д.Дамба-Очир, Л.Энхболд,  Г.Солтан, Б.Ундармаа нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал УИХ-д орж ирж магадгүй байна.

Ямартаа ч МАН-ын дарга У.Хүрэлсүхийн зүгээс Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг өөрийн хүсэлтээр гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхийг зөвлөсөн ч хүлээж аваагүй гэх. Хүчин, хүн амины хэрэг болон албан тушаалын асуудлаар МАН-ын гурван гишүүн төрхөмдөө буцаж, дөрвөн гишүүний хувь заяа дэнжигнэж байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!