2024.10.8, Tuesday
spot_img
НҮҮРДэлхийХойд Солонгосын хоёрдугаар ХҮН

Хойд Солонгосын хоёрдугаар ХҮН

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон Пьёняны хоёрдугаар хүн болсныг Японы “Асахи” сонин мэдээлжээ.

Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны бүгд хурлаар Ким Жон Уны хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд төрийн дээд эрхийг Ким Ё Жонд шилжүүлэх шийдвэр гаргасан гэнэ. Үүнээс хойш Хойд Солонгосын удирдагчийн дүүгийн нэр БНАСАУ-ын чухал баримт бичиг дээр гарах болсон гэж эх сурвалж мэдээлжээ.

Сүүлийн өдрүүдэд Ким Жон Ун зүрхний хагалгаанд орсноор биеийн байдал нь тааруухан байгаа талаар барууны хэвлэлээр цацагдах болсон. Тэрбээр өвөөгийнхөө төрсөн өдрийн арга хэмжээнд оролцоогүй, учир нь хүнд хагалгааны улмаас комд орсон, тус улсын төрийн эрх мэдлийг хэн авах бол гэсэн мэдээлэл дэлхийн хэвлэлээр бичигдэж буй. Тэгвэл түүнийг дүү Ким Ё Жон залгамжилж магадгүй аж. Учир нь  үүнээс бүсгүй өнгөрсөн оны сүүлээс СХН-ын Төв хорооны боловсон хүчний асуудал эрхэлсэн зохион байгуулалтын хорооны нэгдүгээр орлогч даргын албан тушаалыг хаших болсон аж. “Асахи” сонин Ким Ё Жоны нөлөө өсөж буйг ахынх нь эрүүл мэндийн байдалтай холбон тайлбарласан байна.

Саяхан АНУ-ын мэдээллийн “CNN” агентлаг Ким Жон Уны эрүүл мэндийн байдал муудсан тухай тагнуулын мэдээллийг судалж байна хэмээн мэдээлсэн билээ.

Холбоотой мэдээ