БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун амьд, эрүүл саруул байгаа гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн зөвлөх Мун Жон Ин мэдэгдсэнийг CNN телевиз дамжуулжээ.
“Тэр дөрөвдүгээр сарын 13-наас Вонсан районд байгаа. Ямар ч сэжигтэй зүйл ажиглагдаагүй байна” гэж Мун Жон Ин онцолсон байна.
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 11-нд олон нийтийн өмнө гарснаас хойш сураггүй болсон талаар хэвлэл, мэдээллийнхэн шуугисан. Учир нь жил бүрийн 4 сарын 15-нд болдог өвөг эцэг Ким Ир Сений төрсөн өдрийн баярт анх удаа оролцоогүй болохоор хэвлэлүүд түүнийг зүрхний мэс засалд орсны дараа бие нь муудсан, зарим нь бүр нас барсан гэж мэдээлж эхэлсэн юм.