2024.04.26, Friday
spot_img
НҮҮРУлс ТөрЭ.Бат-Үүл: 1937 оны хэлмэгдүүлэлтийг өнөөдөр явуулж байна

Э.Бат-Үүл: 1937 оны хэлмэгдүүлэлтийг өнөөдөр явуулж байна

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нарын 10 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр өглөө Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, хэргийн нэг оролцогчийн өмгөөлөгч ирээгүй, мөн өмнөх хуралдаанаас гэрчийн мэдүүлэг авахаар дуудсан зарим гэрч нар ирээгүй шалтгаанаар хойшиллоо. Шүүх хуралдааныг шүүгчдэгчдийн өмгөөлөгч нарын саналыг харгалзан тавдугаар сарын 13-ны 10.00 цагт товлов. Өмнө нь мөн шүүх хурал дөрөвдүгээр сарын 6-нд товлогдож хойшилж байсан юм.

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл:

-Миний хувьд шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлгүй, аль болох нь асуудлаа түргэн шийдэж, үнэн мөнөө олмоор байна. Шүүх хуралдааныг нээлттэй явуулах нэг л шаардлага тавьж байгаа. Яагаад гэвэл энэ хэргийг шалгах явцад АТГ, прокурорын зүгээс байж боломгүй хууль зөрчсөн ажиллагаа явуулсан. Намайг хэрэгт унагахын тулд ямар ч гэм зэмгүй 10 хүнийг энэ хэрэгт татсан. Гэм зэмгүй хүнийг хэрэгт татаж оруулж ирээд, хүчээр өөрсдийнх нь эсрэг мэдүүлэг өгүүлээд, түүн дээрээ тулгуурлаж яллах дүгнэлт үйлдээд явж байгаа. Яг 1937 оны хэлмэгдүүлэлтийг өнөөдөр явуулж байна. Тиймээс энэ хэргийн үнэн зөвийг олохын тулд шүүх хуралдааныг нээлттэй явуулах ёстой. 2016 оны оны сонгуулийн дараа, намайг хотын даргын ажлаа өгөхтэй зэрэгцээд энэ хэргийг эхлүүлсэн шүү дээ. Тэр үед намайг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээс болж энэ бүх дайралт эхэлсэн.

Холбоотой мэдээ