2024.10.4, Friday
spot_img
НҮҮРПопулист МэдээЭ.Бат-Үүл: М.Энхсайхан, С.Баярцогт, Да.Ганболд нар баатрууд

Э.Бат-Үүл: М.Энхсайхан, С.Баярцогт, Да.Ганболд нар баатрууд

Ардчилсан намын XI ээлжит бус их хурлыг нээж хэлсэн нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл үг олны анхаарлыг татав. Тэрбээр “Ардчилсан намын хувьд өнөөдөр онцгой өдөр болж байна. Энэ өдөр бид шинэ даргаа батламжилж байна. Ийм өдөр Ардчилсан намын 200 мянга орчим гишүүний энгэрт байх ёстой баатрын тэмдгийг миний бие та бүхнээ төлөөлөн зүүлээ. Монголыг Зөвлөлтийн колончлолоос чөлөөлж, коммунистуудын дарангуйлал хядлагаас ангижруулсан, иргэддээ эрх, эрх чөлөөг олгосон Ардчилсан намын гишүүдийг баатрууд гэхгүй юм бол өөр хэнийг баатрууд гэх юм бэ.

Монгол Улсын тусгаар тогтнол эрх чөлөөг эдийн засаг, улс төрийн хувьд баталгаажуулах гэж яваад хилс хэргээр шоронд сууж, үзэл санааны хоригдол болсон, 1992-1994 онд Ардчилсан намын дарга асан М.Энхсайхан, 1994-1996 онд Ардчилсан намын дарга асан Д.Ганболд болон Үндэсний бодлогын хорооны гишүүн болох С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг баатрууд гэхгүй юм бол өөр хэнийг баатрууд гэх юм бэ.

М.Тулгат бол ардчиллын цэвэр үүлдэр, бид чамайг баруун төвийн үзэлтэй болохыг харсан. Үзэл санаа нь цэгцэрсэн баруун төвийн үзэлтэй хүнийг  Ардчилсан намын гишүүд олон жил хүлээсэн” гэв. Мөн тэрбээр С.Эрдэнэд талархалж илэрхийлж, “Ардчилсан намыг МАН-ын дагуул нам болголгүй хүлээлгэж өгсөнд С.Эрдэнэдээ талархах учиртай” гэжээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!