2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮР2Э.Бат-Үүл: Х.Баттулга, У.Хүрэлсүхтэй нийлж АН-ыг булшлахыг оролдсон

Э.Бат-Үүл: Х.Баттулга, У.Хүрэлсүхтэй нийлж АН-ыг булшлахыг оролдсон

Өнөөдөр АН-ынхан хоёр талд жагсав. Үнэт зүйл, үзэл бодлоо хамгаалахын тулд нэг хэсэг нь жагссан бол нөгөө хэсэг нь эрх мэдлийн төлөө өлсөж буй. Ингээд Э.Бат-Үүлийн жагсаалын үеэр хэлсэн үгийг хүргэе. Тэрбээр намынхаа үнэт зүйлийг хамгаалж тэмцэж байгаа юм.

Тэрбээр “У.Хүрэлсүх АН-ыг устгах технологи, төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байна. Төрийн өндөр дээд албан тушаалд байгаа эрх бүхий хүмүүс ах дүүс болсон. Зорилго нь Монголын ардчиллыг нураахад чиглэж байна. АН-аас нэр дэвшиж, Ерөнхийлөгч болсон Х.Баттулга МАН-тай дуугаа нийлүүлж, АН-ын 30 жилийн түүхийг булшлахыг оролдож байна. Ардчиллыг завхарсан 30 жил гэж хэлэхэд нь намын гишүүдийн сэтгэл харлаж байлаа.  Х.Баттулга амь нас, алдар хүндээ зориулж, 30 жил зүтгэсэн АН-ын гишүүдийн зүтгэлийг МАН-ын индэр дээр зогсоод үгүй хийж байлаа. Гэтэл өнөөдөр ах, дүү явсан У.Хүрэлсүх нь Х.Баттулгыг хулхидаж байгааг та бүхэн харж байна. Засаг удирдаж явсан хүн буулт хийж, эрх мэдлээ шилжүүлсэн байж, дахин өндөр дээд албан тушаалын төлөө шударга бусаар тэмцэж байна. АН-ыг тараах эрх мэдэл хэнд ч байхгүй. Намаа тараахгүй гэдэг үзэл санаанд бат нэгдэж байгаа нийт гишүүддээ талархлаа илэрхийлье. У.Хүрэлсүх тэргүүтэй хүмүүс АН-ыг захиалгаар бий болгох гэж оролдож байгаа нь харамсалтай байна” гэв.

А.Анар

Холбоотой мэдээ

1 сэтгэгдэл

  1. Үгүй шүү тийм биш АН хаачив хэн нураав гэдээ өөрсдөөсөө асуух хэрэгтэй байх та нар толгойд нь байхдаа идэж уугаад хансан , болхоороо хаяд зугтсан тэр үеээсээ эргэж хар тэндээс учиг олдох байх . АН ыг удирдан зохион байгуулж бгаа хүмүүсийн эв нэгдэл , улс төрд ороод ажиллах ухамсартай , боловсролтой хүн байхгүй учираас ийм байдалд хүрчээ гэж ойлгож дүгнэж байна даа АН өнөөдрийн байдлаар С Эрдэнэ гээч нөхрийн өмч болоод байгаа юм биш үү . Монголын ард түмэн ухаан саруул байгаа цагтаа АН ын хагарал бутралд нэг их гашуудахгүй байх аа .улс оронд эв нэгдэл , улс орны аюулгүй байдал гэж байдаг шиг санагдах юм . Ардчилал байх ёстой АН үүсгэн зохион байгуулж байх үедээ ийм болно гэж та бүхэн лав бодоогүй байх гэж би бодж бна . Яагаад зорьсон зорилго зарчимаасаа хазайгаад алга болчихваа энэ мөнгөнөөс болж тархи нь самуурсан юм биш үү одоо засж залруулах арга зам бодох хэрэгтэй байх аа . Өөр намд , хүнд буруу өгхөөсөө өмнө яавал АН зөв замдаа оруулж чадах вэ гээд гандан хийдээр орж лам хуврагаас асуу , наиынхаа үнэнч нөхөдтөйгөө ярилцах хэрэгтэй байх аа . Битгий л бусдад бургаа чих ард түмнийг битгий талцуул тэр цагт дэмих хүмүүс дэмжээл гараад ирнэ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!