COVID-19 халдвар авсан хүнд халуурах, толгой эргэх, ханиалгах, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг түгээмэл илэрч буйг ДЭМБ болон ЭМЯ-наас мэдээлж байгаа. Монголд бүртгэгдсэн тохиолдлуудын дийлэнх нь хоолой нь өвдсөн байна. Тодруулбал, 35 тохиолдлуудад доорх эмнэлзүйн шинж тэмдэг илэрчээ. Мөн зарим нь шинж тэмдэггүй өвчилж буйг анхааруулж байгаа билээ.
- Хоолой өвдөх- 64.7 хувь
- Гүйлгэх, Толгой өвдөх, Хамар битүүрэх, Ханиалгах – 41.2 хувь
- Халуурах- 35.3 хувь
- Булчин өвдөх- 29.4 хувь
- Ядрах , Бөөлжих- 23.5 хувь
- Амьсгал давчдах-17.6 хувь
- Амт, үнэр мэдрэхгүй болох- 16 хувь
- Үе мөчөөр өвдөх, Дотор муухайрах, Жихүүдэс хүрэх, Нус гоожих -5.9 хувьТэгвэл ДЭМБ-аас тус өвчний шинэ шинж тэмдгийг зарлажээ. Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ “ДЭМБ-аас COVID-19 халдварын шинэ шинж тэмдгийг өчигдөр танилцуулсан. Халдвар авсан хүний гар, хөлийн хуруу, хамрын үзүүрт улаан, ягаан, хөх өнгийн халуу дүүргэсэн арьсны өөрчлөлт гарч байна.
Үүнийг COVID-19 халдварын эхний шинж тэмдэг гэж үзэж болно гэж ДЭМБ-аас мэдээлсэн. Мөн дээрх шинэ шинж тэмдэг нь ихэвчлэн хүүхдэд илэрч байна” гэв.