2024.03.29, Friday
spot_img
НҮҮРМонголТээврийн жолоочийн эхнэрээс коронавирус илэрлээ

Тээврийн жолоочийн эхнэрээс коронавирус илэрлээ

Коронавирусийн халдварын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр/2020.04.22/ ээлжит мэдээлэл хийж, Монголд халдварын тоо нэгээр нэмэгдсэнийг дуулгав.

 ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Дөрөвдүгээр сарын 8-нд Сөүлээс тусгай үүргийн нислэгээр ирсэн 281 зорчигчид давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж буй 25 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Энэ нь уушгины хатгаа болон томуугаар өвдсөн хүмүүсээс сорьц цуглуулан коронавирус илрүүлэх шинжилгээ хийж тандаж байгаа юм. Дөрөвдүгээр сарын 21-нд батлагдсан нэг тохиолдол бий. Түүний ойрын хавьтлын 24 хүнийг тогтоож, тэдгээрт шинжилгээ хийхэд нэг хүнээс давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ.  Ингэснээр Монгол Улсад коронавирусийн батлагдсан 35 тохиолдол бүртгэгдэж байна. Эдгээрээс 8 хүн эдгэрч гарсан. Эмчилгээнд 27 хүн байна. Эдгээр тохиолдлууд нь гаднаас зөөвөрлөгдөн ирж байгааг та бүхэн мэдэж байгаа. Иргэд маань анхаарлаа сулруулахгүй, маскаа зүүж байхыг зөвлөе.  Хамтдаа өөдрөг сайхан сэтгэлээр коронавирусийг даван туулъя, ялья. Амжилттай даван туулж гарсны дараа аялал жуулчлал, мах зэрэг нь үнэд орох цаг ирнэ” гэв.

Холбоотой мэдээ